НИЙГЭМНийгэм мэдээ
Аймаг, дүүргийн наадамд түрүүлсэн 19 бөх тойргоор барилдана
Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, дүүргийн баяр наадамд түрүүлсэн бөхчүүдийн барилдааныг энэ сарын 22-ны ням гарагт зохион байгуулна.
Тодруулбал, барилдаан 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх бөгөөд нийт 19 бөх зодоглох боломжтой аж. Барилдаанд оролцох бөхчүүдийг хэсэгт хувааж, тойргийн журмаар барилдуулах юм.
Аймаг, дүүргийн наадамд түрүүлсэн бөхчүүдийн хүчийг сорих энэхүү барилдаан нь үндэсний бөхийн дэвжээнд өөрсдийн ур чадвараа харуулах боломж болох юм.

Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.