НийгмийнНИЙГЭМ

ФОТО СУРВАЛЖИЛГА: Цул махны үнэ 1500-3000 төгрөгөөр нэмэгдэж, жижиглэн нь дуусчээ

Монгол Улсад өнөөдөр хоёр төрлийн “коронавирус” илэрлээ. Нэг нь дэлхий даяар тархан, аюулын харанга дэлдсэн коронавирусийн халдвар. Нөгөө нь сандарсан монголчууд дэлгүүр руу хошуурч, хүнсээ их хэмжээгээр нь базааж буй “хураанаа вирус”. Монголчууд тэвдсэндээ дэлгүүр, шатахуун түгээгүүрийн газарт олноороо дугаарлан, сандарч байна. Энэ нь зохиомол хомсдол үүсгэх, үнийн өсөлтийг улам гааруулах эрсдэлтэй.

Өнөөдөр ХХААЯ-ны сайд Ч.Улаан “Монгол Улс 3-4 сарын хүнсний нөөцтэй. Иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй” гэж мэдэгдсэн. Тэглээ гээд иргэд тайвшраагүй. Дэлгүүр, худалдааны төвүүдийг “нүүлгэх” шахаж байна.

Бид “Хүчит шонхор” захаас дараах фото сурвалжлагыг бэлтгэлээ. Тус захад үхрийн цул мах 1500-3500, хонины мах 200-500 төгрөгөөр нэмэгдэж, бүх малын жижиглэнгийн мах дуусчээ. Бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн адил нэмэгдсэн байна. Үүнээс үнэ харьцангүй тогтвортой буйг бэлхнээ харж болно.

Бид өмнө нь томоохон дэлгүүр, захуудад ачаалал хэр буйг фотогоор хүргэсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Амарсайхан
Амарсайхан

Үхрийн мах 8к дээш хонины махыг 5-7к дээш гаргахгүй байхыг албан ёсоор үнийг нь хязгаарлах хэрэгтэй.Мах гурилын үнэ ийм аймаар өндөр байж болохгүй ээ.Хангалттай үнэ шүү дээ...

Зочин
Зочин

Боль доо. Жинхэнэ төрийн дайснууд л ингэж далимдуулж үймээн самуун дэгдээж байна даа. Чоно борооноор гэгчээр

Zochin
Zochin

Bayanzurh zahad honi 12000k Aduu 9800k baisan

Зочин
Зочин

манайд тогтсон ажилгүй хүн ямар их бдынбэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ядуу орон.

Зочин
Зочин

бас л худал мэдээлэл хүчит шонхор зах дээр 14 цагын байдлаар хонны мах 12.000 үнтэй хэдийч жижгэлж өгөхгүй бүтэн гулуузаар нь өгнө гээд хөдлөхгүй 1 гулууз 260.000-340.000 болж байсан хороололын араар шуудай гурил 26.000 байсан 40.000 болсон

мхдчлхсжд
мхдчлхсжд

Зөвхөн жижиглэнгээр хүний 3 кг-аас дээш зарахыг хориглооч. Үнийг нь бариач УЛААН гуай.

Зочин
Зочин

Odoo yaahaw naimaachdiig l muulah yum uhej hataj chiheldej dairaldaad bulaaldaad avch bga uhernuud ta nar oorsdoo buruutaishde bugd taivan bvl hen unee nemehew ..

Холбоотой мэдээ

Back to top button