Газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд унаж, хасах дүн заалаа

Өчигдрийн /2020.04.20/ байдлаар АНУ-ын голч газрын тосны үнэ 50 гаруй ам.доллараар шууд унаж, нэг баррель нь -37.63 ам.доллар болсон байна. Хасах дүн заасан нь түүхэн доод уналт боллоо. Газрын тос нийлүүлэгчид худалдан авагчдад 30 гаруй ам.долларыг нэмж төлж эхэлсэн нь ингэж хасан дүн зааснаар илэрч байна.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ долоо хоног бүр тогтмол буусаар буйн шалтгаан шинэ коронавирусийн халдвар. АНУ гэлтгүй Орос, Саудын Араб газрын тос олборлох хэмжээгээ бууруулах тал дээр ярьж буй ч эрэлт нь зогсолтгүй унасаар байна. Өдөр бүр газрын тос нийлүүлэгдэн торхонд хуримтлагдсаар, худалдан авагчид буурсаар. Иймд нийлүүлэгчид өөрсдөө мөнгө төлж эхэлсэн байна.
Олон улсын зах зээл дээр голч газрын тос 2020 оны эхээр 60 ам.доллар гарч байсан бол өнөөдөр 20 ам.доллараас доош буух төлөвтэй байна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр оройны байдлаар Орос улсад А92 бензиний жижиглэнгийн үнэ асар их хямдарсан мэдээ гарлаа. Энэ байдлаас ажиглахад манай жижиглэнгийн үнэ одоогийнхоос наад зах нь 50 хувь хямдарч, А92 литр нь 800-950 төгрөг орчим болох болов уу? !