ЯРИЛЦЛАГА

Г.Амараа: Хань минь Д.Халиунааг хүчиндээгүй нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Д.Халиунаа, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг удаа дараа хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн ярьж, хэвлэлийн хурал хийсэн. Энэ дагуу холбогдох албаныхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, иргэн Д.Халиунаагийн охин болон н.Сандагдоржийн гурван хүүхдийг төрийн асрамжинд авсан. Чингээд тавдугаар сарын 11-нд Г.Загдааг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан. Хамгийн сүүлд түүний хоригдох хугацааг дахин 30 хоногоор сунгалаа.

Хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэрэг прокурорт шилжжээ. Г.Загдаагийн эхнэр Г.Амараа хавтаст хэрэгтэй нь өмгөөлөгчийн хамтаар биечлэн танилцсан байна. Түүнтэй ярилцлаа.


-БИД ШАЛГУУЛАХ ДУРТАЙ БАЙНА. ГЭХДЭЭ ХОРЬЖ, ЦАГДУУЛЖ БИШ-

-Г.Загдаагийн асуудал дээр хэвлэлүүд ихэнхдээ сенсац хөөх чиглэлд ажилласан. Миний хувьд яг юу болоод өнгөрсөн талаар таны тайлбар, байр суурийг сонсохоор уулзаад байна. Ингээд хамгийн сүүлд болсон үйл явдлаас ярилцлагаа эхэлье. Таны нөхрийг ямар үндэслэлээр дахин 30 хоног хорихоор болов?

-Хэргийн ээдрээ, төвөгтэй байдал арилаагүй гэдэг үндэслэлээр. Манай өмгөөлөгч хуульд ийм үндэслэлээр хоригийн хугацааг сунгах заалт байдаггүй гэж тайлбарласан. Өнөөдөр /өчигдөр, Сурв/ ерөнхий шүүгчид хоригийн хугацааг богиносгох хүсэлт хүргүүллээ. Хүсэлтийг маань хэзээ хэлэлцэхийг мэдэхгүй байна.

-Өнөөдөр таны том охин Г.Солонго өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн. Намайг төв талбай дээр очиход дүү нар нь мөн ирчихсэн харагдана лээ?

-Г.Загдаа бид хоёр ханилаад 37 жил болж байна. Бид зургаан хүүхэдтэй. Том охин маань өглөө өлсгөлөн зарлана гээд гараад явсан. Янз бүрээр барьж хорьчих вий, өлсөөд бие хаа нь муудчих вий гэж санаа зовоод би араас нь гарсан. Нас биед хүрсэн хүүхдүүд хүний үгэнд орохгүй байна. Талбай дээр өлсгөлөн зарлах зөвшөөрлийг нь өгөхгүй гэж албаныхан хариу өгсөн байна лээ.

-Хоригдсоноос нь хойш та нөхөртэйгөө холбоо барьсан уу?

-Нэг ч удаа холбоо бариагүй. Харин өмгөөлөгч шилэн хаалтын цаанаас утсаар ярьж, харилцдаг гэсэн. Би “Битгий эсэргүүцэж бариарай, биеэ бодоорой” гэж хэлүүлдэг. Г.Загдаа ч эргээд “Сэтгэл санаа зовох хэрэггүй, бие хаагаа хичээ” гэж үг дайдаг. Өмгөөлөгч бол хагас, бүтэн сайныг алгасаад бараг өдөр болгон уулзаж байгаа болов уу.

-Та бүхний талаас Г.Загдааг үндэслэлгүйгээр барьж хорьсон гэдэг байр суурьтай байгаа. Энэ тухай гомдол, хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн үү?

-Баривчилгаа дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт болсон. Баривчлахаар ирсэн цагдаа нар бидэнд ямар ч үндэслэл тайлбарлаагүй, тогтоол шийдвэр үзүүлээгүй. 48 цаг саатуулна гээд л аваад явсан. 48 цаг нь даваа гарагт дуусаж, тэр дор нь өмгөөлөгч оролцуулалгүй шүүх хуралдаад 30 хоног баривчлах тогтоол гарсан.

Миний нөхөр хоёр удаа цус харвасан, хоёр удаа зүрхний шигдээс болсон. Бие тааруу, 61 настай хүн. Бид шалгуулахдаа дуртай байна. Гэхдээ хорьж, цагдуулж биш. Хэд хоногийн өмнө ч болтугай суллавал бидний сэтгэл амарна. Ингээд холбогдох хүсэлтээ хүргүүлэхэд тавдугаар сарын 1-ний шүүх хурлаар хэлэлцсэн. Шүүх хуралд хэрэг хянаж буй прокурор хоригдох хугацааг сунгах хүсэлттэй оролцож, эхэнд ярьснаар дахин 30 хоног сунгачихсан.

-Цагдаагийн байгууллагаас түүнийг баривчилсан шалтгааныг дараа нь юу гэж тайлбарласан бэ?

-Дөрөвдүгээр сарын 9-нд болсон өнөөх хэвлэлийн хуралтай холбогдуулж баривчилсан гэсэн. Д.Халиунаа гэдэг эмэгтэй нэр цохож, хүчингийн хэргийг орон даяар зарласан учир хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан гэж тайлбарласан. Д.Халиунаа “Намайг өдөр шөнөгүй дарамталж байна. Араас машинтай ирээд мөргөсөн, баримт нь бий” гэж мэдүүлэг өгсөн байна билээ. Прокурорт энэ талаар ямар ч баримт байхгүй байгаа. Би энэ асуудлыг их сонирхож байна. Хэдэн сарын хэдний өдөр, аль зам дээр тэр авто осол болсон, жолооч нь Г.Загдаа мөн юм уу, биш юм уу гэдгийг шалгуулах хүсэлт өгнө гэж бодож байна.

Хэвлэлийн хурлыг зохион байгуулсан Х.Оюунцэцэг, н.Хандсүрэн гэж хоёр эмэгтэйгийн хувьд Д.Халиунаатай ямар ч холбоогүй улс. Би ч өмнө нь харж байгаагүй юм билээ. Үнэхээр хүчиндүүлсэн бол тэр хүн өөрөө ярина биз дээ. Гэтэл тэр эмэгтэйчүүд хажуунаас нь шахаж, хөтөлж яриулж байгааг Монголын ард түмэн харсан. “Одоо хэл, хэл, битгий ай” ч гэх шиг. Энэ зохион байгуулалттай, худал мэдээлэл түгээсэн хэвлэлийн хурлын дагуу манай нөхрийг барьж, хорьсон.

-ЦАГДАА НАР БАЙЦААЛТ ӨГӨХӨӨР ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ЭЛДВЭЭР ХЭЛЖ, ДАРАМТАЛСАН-

-Мөрдөн байцаалт хэрхэн явагдсан талаарх мэдээлэл байна уу?

-Манай талаас лав огт байцаалт аваагүй. Надаас ч, манай нөхрөөс ч байцаалт аваагүй. Нөхөр маань одоо ч хэргийн материалтайгаа танилцаагүй байгаа. Манай талаас нотлох баримт үзүүлье, байцаалт өгье гэж удаа дараа хандсан ч хүлээж аваагүй. Эсвэл байцаалт өгөх гэж ирсэн хүмүүсийг “Битгий ш**гаад бай. Үнэнээ л хэл л дээ. Энэ асуудал зөвхөн чи бид хоёрын дунд үлдэнэ” гэхчлэн дарамталж, ятгаж байсан.

-Цагдаа нар уу?

-Тийм, БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид. “Үнэнээ л ярьж байна шүү дээ” гэхээр, “Битгий худал хэл, п**** минь” гэх жишээтэй. Мэдээж байцаалт өгсөн хүмүүсийн ихэнх нь их бага хэмжээгээр хулгай, зэлгийд холбогдож байсан хүмүүс байгаа. Бид тийм хүмүүсийг л хүн болгодог. Гэтэл түүгээр нь дарамталж, айлгахыг оролдсон.

-Яг ямар хүмүүс очиж байцаалт өгөхөд тэгсэн хэрэг вэ. Тодорхой яривал?

-Д.Халиунаа хэлэхдээ “Г.Загдаагаас гадна нийгмийн ажилтан намайг хүчиндсэн. н.Ганхөлөг гэдэг хүн хажуунаас харж байсан. н.Золоо гэдэг хүнээр намайг дуудуулдаг. Дуудахаар нь гарч очихоор хүчинддэг” гэж нэр заасан. Мөн н.Энхмаа гэж эмэгтэйг ч хүчиндүүлж байсан гэж хэлсэн. Үүнийх нь дагуу тэднийг байцаасан хэрэг. Тэд мэдээж, “Үгүй, тийм зүйл болоогүй, мэдэхгүй” гэж хэлнэ. Тэгэнгүүт “Яагаад худлаа яриад байгаа юм” гээд л дарамталсан гэсэн.

-Энэ нь баримтаар нотлогдох юм уу?

-Уг нь мөрдөн байцаагч нарын өрөө чинь камертай шүү дээ. Тэнд бичигдэж үлдсэн эсэхийг мэдэхгүй байна.

-Мөрдөн байцаалт дуусаж, хэрэг прокурорт шилжсэн гэсэн. Та хавтаст хэрэгтэй нь танилцав уу?

-Тийм, өмгөөлөгчтэйгөө ирж танилцаж болдог юм байна. Канондож хуулбарлаж болохгүй, харин бичиж тэмдэглэж авч болдог гэнэ. Иймд би нэгд нэггүй бичиж авч үлдсэн. Нийт дөрвөн хавтаст хэрэг байсан. Би Д.Халиунаагийн өгсөн байцаалт дээр илүүтэй анхаарсан. Дээрээс нь шүүхийн шинжилгээний хариунууд гарсан байна билээ. Хүчиндүүлж буй бичлэг бий гэх хоёр гар утсыг шалгахад хэрэгт холбоотой баримт олдоогүй гэсэн байсан. Эрүүл мэндийн шинжилгээний тухайд Д.Халиунаа тэмбүү өвчтэй, манай нөхөр эрүүл гарсан байсан.

Д.Халиунаа эхний удаад байцаалт өгөхдөө болсон явдлыг 2007 оны долоодугаар сард гэж мэдүүлсэн байна лээ. Дараа нь 2018 оны долоодугаар сарын эхээр. Харин дараа нь 2019 оны арваннэгдүгээр сарын 25-наас долоо, найм хоногийн өмнө гэж мэдүүлсэн байсан. Ийм зөрүүтэй, гурван өөр он сар мэдүүлснийг нь би гайхаж байна.

Мөн хүчиндүүлсэн гэх н.Энхмаа гэдэг эмэгтэй дээр мөрдөн байцаалт явуулаагүй, зүгээр хохирогч гэдгээр нь явуулсан байна лээ. Н.Энхмаа нь F71 гэх нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүн юм.

-БИ АД ҮЗЭЭГҮЙ. НЯЛХ НОЙТОН ХҮҮХЭДТЭЙ ХҮНД ТУСАЛЖ, ДЭМЖЬЕ ГЭЖ Л ХАНДСАН-

-Д.Халиунаа хэвлэлийн хурлын үеэр он, сар зааж яриагүй. Харин байцаалт өгөхдөө хэргийг 2007 онд болсон гэж мэдүүлсэн гэж ойлголоо?

-Тийм, тэр үед Д.Халиунаа манай байгууллагад ирээгүй байсан. Д.Халиунаа гэдэг эмэгтэй 2017 оны арванхоёрдугаар сард, төрөх эмнэлгээс шууд манайд ирж байсан юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 24-нд Гуравдугаар амаржих газар төрсөн байдаг. Хүндрэлгүй амаржсан эх 24 цагийн дотор эмнэлгээс гардаг байхад Д.Халиунаа очих газаргүй тул тэндээ тав хоносон. Тэгээд манай байгууллага руу хуучин байсан асрамжийн газраас нь ч, хорооных нь нэг эмэгтэй ч, мөн өөрөө ч хандсан. Иймд идэр есийн хүйтэнд нялх биетэй түүнийг бид хүлээж авсан.

-Д.Халиунаа гэдэг эмэгтэйн талаар бага зэрэг дэлгэрэнгүй ярилцвал. Танай байгууллагад 2017 оны сүүлээр ирээд, 2019 оны сүүлээр явсан гэгддэг?

-Тийм. Анх ирэхдээ нөхөртэй, нөхөр маань удахгүй ирж авна гэдэг байсан. Тэр нь яваандаа худал болсон. Өмнө нь “Монголын хүүхдийн сан” гэдэг гадаадын хөрөнгө оруулалттай асрамжийн газарт амьдарч байсан юм билээ. Д.Хулан гэж эгчтэй. Би түүнтэй нь утсаар ярьсан, “Дүүгээ битгий хаяарай. Памперснаас эхлээд хэрэгцээ мундахгүй шүү. Нэгэнт дүүтэй чинь ажиллахаар болсон тул надад сайн, мууг нь хэлээд аль” гэсэн. Тэгэхэд, “Ор үндэсгүй худал зүйл зохиож ярьдаг. Бүр аймаар” гэж хариулсан. Энэ нь ч үнэн байсан. Надад нөхөртэй, хоёр их сургууль төгссөн гэхчлэн ярьсан маш олон зүйлс нь худал болж таарсан.

Бид ад үзээгүй. Нялх нойтон хүүхэдтэй хүнийг тусалж дэмжье гэж хандсан. Тэгээд хүүтэйгээ амьдардаг сонсголын бэрхшээлтэй, 60 настай эмэгтэйн хамт нэг гэрт оруулсан. Бүх үйл явц лайв бичлэгүүд дээр үлдсэн. Д.Халиунааг лайваас үзсэн хүмүүс маш их хандив тусламж явуулсан. Дөрвөн сарын турш тэр худалч хүнд хөлөө газар хүргэлгүй амьдарсан. Хүмүүсийн өгсөн хандивыг өрөөсөн гараараа аваад л хажуудаа тавина. Ийм дүр зургийг лайвуудаас олж үзэж болно.

-Гэр бүл, хамаатан садны хүрээллээс нь та нарт хандаж байсан уу?

-Д.Халиунаагийн талийгч ээжийнх нь талын хүмүүс гэж хэсэг улс ирээд явсан удаатай. Түүнийг гэнэтхэн л “гарч ордог” ажилтай болоод /юу гэж бидэн шиг шуудхан хэлэх вэ дээ, Г.Амараа/ гүйцэгдэхээ байсан гэж ярьсан. Тэгээд нэг өдөр ах дүүгийн холбоогоо тасалж байна гэж бичиж үлдээгээд, асрамжийн газар луу яваад өгсөн хэмээсэн. Тэдний ингэж ярьсан нь мөн л лайв бичлэгээр үлдсэн.

Д.Халиунаа манайд анх ирээд дөрвөн сар болсныхоо дараа өөрөө хүсэлт гаргаж, эмэгтэйчүүдийн гэр лүү нүүлээ. Тэндээ тамхи тарна, үргэлж хэл ам гаргана. Би, “Эмэгтэй хүн ингэж амьдрах ёстой, чи одоо ганц охиныхоо төлөө амьдрах учиртай. Охин чинь асрамжийн газраар хүмүүжиж болохгүй шүү дээ” гэх байдлаар их л хэлдэг байсан. Бичиг баримтаа хүнсний дэлгүүрт барьцаалчихсан байхад нь би авч өгч, хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмжийг нь хөөцөлдөж болгосон. Д.Халиунаа тэр мөнгөөр хамгийн түрүүнд өөртөө гар утас худалдаж авсан. Тэр утсаараа элдэв ёс бус бичлэг үзэж, секс группт элсэж, араб нэр хаягтай улстай харилцсан байсан. Үүнийг мэдээд гар утсыг нь хурааж авч байлаа.

-Хэвлэлийн хурлын үеэр намайг гадагш огт гаргадаггүй байсан гэж ярьсан. Энэ үнэн үү?

-Гаргалгүй яах юм бэ. Д.Халиунаа охинтойгоо эмнэлэгт хүртэл хэвтэж байсан. Хүүхдийн мөнгө энэ тэрээ дандаа өөрөө гарч авна. Хэдэн цаас нь хэрэгтэй юм уу гээд би барилгын ажилд хүртэл оруулж өгч байв.

-Тэгээд “Зөв амьдрах ухаан” ТББ-аас явсан нь хэзээ юм бэ?

-2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хүүхдээ орхиод сураггүй алга болчихсон. Ханддаг газар нь хандсан, цагдаа нь ч байхгүй, хүүхдийн байгууллага нь ч байхгүй, хариу өгөөгүй. Тэгээд 10-аад хоногийн дараагаас өөрөө холбогдож эхэлсэн. “Хэлэлгүй гарсанд уучлаарай. Дүү нь ажил хийж амьдралаа босгоно оо. Та хоёртоо баярлалаа. Охиныхоо төрсөн өдрөөр ирж уулзаж болох уу” гэх мэт чат бичсэн. Үүнийг нь баримтжуулан авсан.

Энэ хооронд Д.Халиунааг Бөхийн өргөөний урд талын “Шөлөндө” хоолны газрын гадаа зогсож, биеэ үнэлж буйг нь хүмүүс хэлсээр байсан юм. Охиныхоо төрсөн өдрөөр ч ирсэнгүй. “Төрсөн өдрөөр нь ирнэ гэсэн хаачив. Яагаад гадуур биеэ үнэлээд яваад байна” гэж Г.Загдааг асуухад огт үгүйсгэхгүй, бөөрөнхийлсөн хариу өгч байсан.

Тэгээд 2020 оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө манай нийгмийн ажилтан руу утастаж, “Ирж аваач, охинтойгоо уулзмаар байна” гэж хэлсэн. Ингээд хоёр сар гаруй хүүхдээ орхиж яваад сая нэг ирсэн хэрэг.

-Д.ХАЛИУНАА БИД ХОЁРТ ӨСТЭЙ ХҮМҮҮСИЙН Л ӨГӨӨШ БОЛЧИХЛОО-

-Ингээд нөгөө алдартай лайв дээрх үйл явдал болжээ?

-Тийм. Би гэмшсэн байдалтай ирэх болов уу гэж харсан. Гэтэл тэгээгүй, “Лай л байна ш дээ” гэхчлэнгээр хэрэлдээд эхэлсэн. Би, “Ямар гавьяа байгуулсан гэж чи ингэж байгаа юм” гэж уурлаад утсыг нь булааж авсан. Хүүхэд нь ээж дээрээ ч очихгүй, Д.Халиунаа ч хүүхдээ тэвэрч авахгүй байсан. Тэгээд бид лайв хийж эхэлсэн.

“Охинтойгоо хоноод яв” гэхээр, “Үгүй, би ажилтай”. “Чи 00 цаг өнгөрч байхад юу бодож ирсэн бэ. Чамайг гараад явахаар охин чинь уйлна. Энийг тооцсон уу”. Ингээд л хэрүүл эхэлсэн. “108 хүүхдийг минь аваад яваг, би бол явна” гээд зүтгээд байсан. “Чи битгий дураараа авирла. Хоёр нас хүрээгүй хүүхдээ хаяад эр эрийн өвөр дамжиж явлаа, яаж нойр чинь хүрч байна аа. Чамайг заавал хонуулна. Ортой чинь хүлээд ч хамаагүй хонуулна”. Уур буцалж, ийм маягаар маргалдсан. Үүнийг лайваар үзсэн иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна билээ.

Эцэст нь учир зүйгээ ололцож, Д.Халиунаа охинтойгоо эмэгтэйчүүдийн гэр лүү орж, унтахаар хэвтсэн. Төд удалгүй хашааны гадна албаны хүмүүс ирсэн. Цагдаа, 108-ын хоёр ажилтан. “Шаардлагатай бол маргааш ирж уулз аа. Бид сая сайн муугаар үзэж байгаад хүүхэдтэй нь гэр лүү нь оруулчихлаа. Одоо унтах гэж байна. Амгалан тайван байдлыг нь алдагдуулаад яах юм” гэхэд “За” гээд явсан.

Гэтэл мөн тэр шөнөдөө үүр цайх арай болоогүй байхад хашаа даваад баахан цагдаа ороод ирсэн. Манай нөхөр тэр лайв дээр хөл нүцгэн гүйж байгаа. Бичиг, зөвшөөрөл юу ч үзүүлэхгүй тэр олон цагдаа дайраад байсан, Д.Халиунааг авъя гээд. Цаг шахуу ноцолдож байж тэднийг гаргасан. Гэтэл маргааш нь цагдаагийн дарга нь, “Хоёр л цагдаа очсон доо. Тийм олон цагдаа яваагүй” гэж яриад байсан. Төрийн албаныхан ингэж л ам ажил нь зөрдөг. “Нэр ус, тэмдгээ аваад хаячихсан тэр олон цагдааг манай лайваас үз” гэж би хэлээд өнгөрсөн.

Үүний дараа Д.Халиунаа Г.Загдааг хүүхэд барьцаалсан, гүтгэн доромжилсэн гэдэг утгаар гомдол гаргасан. Тэр нь тогтоогдоогүй Харин бид Д.Халиунааг хүүхдээ орхиж явсан, асран хамгаалагчийн үүргээ гүйцэтгээгүй гэж гомдол гаргасан. Энэ нь тогтоогдож, Д.Халиунаа 300 мянган төгрөгөөр торгуулсан. Г.Загдаа бид хоёр торгуулаагүй.

Ингээд л тэр цагаас хойш ямар ч холбоо ажиггүй байж байгаад дөрөвдүгээр сарын 9-нд гэнэт хэвлэлийн хурал хийгээд гараад ирсэн. Хурал болсон өдөр өмнө нь тоодоггүй байсан төрийн албаны ажилтнууд манай гадаа цуглараад л, Д.Халиунаагийн хүүхдийг аваад явсан. Дараа нь, дөрөвдүгээр сарын 11-нд Г.Загдааг гавалж байгаад н.Сандагдоржийн гурван хүүхдийг бас аваад явсан. Тэр өдрийнхөө орой Г.Загдааг орноос нь босгоод л шууд баривчилсан.

-Д.Халиунааг худал хэлж гэж бодъё. Та бүхэнд өс санасандаа ингэх боломжтой юу?

-Үгүй. Харин ч бидэнд байнга талархдаг байсан. Манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг н.Саранбаатар гээд залуу байна. Тэр залуу Д.Халиунаа руу чат бичсэн байсан, бидэнд баримт нь бий. “Загдаа өвгөнийг байхгүй болгох баримт байна уу, миний дүүд” гэж. Тэгүүт “Яах гэж байгаа юм, чамд ямар гэм хийсэн юм” гэж Д.Халиунаа хариулсан байна лээ. Түүнчлэн “Чи хүчин хийхээс өөр юу чаддаг юм. Загдаа ах, Амараа эгч нар бол хийсэн бүтээсэн юмтай хүмүүс” гэж хариу бичсэн чатаа бид хоёр луу явуулж байсан. Ингээд бодохоор бидэнд өс санах шалтгаан байхгүй. Би залуу хүн хэрэгцээтэй юмаа аваг гээд 100, 100 мянгаар нь мөнгө өгөөд л, зөндөө тусалж байсан удаатай. Харин нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө болсон явдалд эмзэглэсэн байж магадгүй. Учраа мэдэхгүй байхгүй юу, 20 хэдэн настай, залуу хүн. Юун дээр унахаа мэдэхгүй байна. Бид хоёрт өстэй хүмүүсийн өгөөш л болчихлоо.

-БИД ХОЁРЫН САЙН, МУУ БҮХ ЮМ ИЛ-

-Өстэй хүмүүс гэдэг нь?

-Хэвлэлийн хурал зохион байгуулсан хоёр эмэгтэй бол бидэнтэй болон Д.Халиунаатай ямар нэг хамааралгүй, урьд өмнийн холбоогүй хүмүүс. Иймд тэр хоёрыг ч бас захиалгайгаар ирүүлсэн байх гэж бодож байна. Энэ бүх үйл ажиллагаа цэвэр зохион байгуулалттай явагддаг. “Загдаагийн ерөнхий газар” гэж муухай пэйж үргэлж харлуулах, дэвслэх ажил хийдэг. Тэр пэйжийг шалгуулах хүсэлт өгөхөд шалгах үндэслэлгүй гэж хариу өгсөн байгаа.

Бид хоёр төрийн байгууллагынханд дургүй болохоороо ч юм уу арсалдаж байсан удаагүй. Төрийн ажлыг гүйцэтгэж яваа бол иргэдэд хүндрэлгүй, хүнд сурталгүй хийх ётой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад сууж байж яагаад юу ч хийхгүй байна вэ. Өнөөдөр хүмүүс манай дээр хүн шиг хүн болъё гээд ирдэг юм. Энд хүн үхэж, төрж, хуримладаг. Бид бүгдийг улаан гараараа хийдэг. Нэг хүнийг нас барчихлаа, оршуулгын зардал гаргаж өгөөч гэж төрөөс гуйж үзээгүй. Гагцхүү манай хүүхдүүд дээр ажиллаад өгөөч, мэргэжлийн арга зүйгээр хангаад өгөөч гэж гуйдаг. Огт хөдөлдөггүй. Бид хоёр авилга өгдөггүй, гүйцэтгэх ёстой үүрэг нь л гэж хардаг. Тэгэхэд төрийн байгууллагууд илт ярвалзана, улаан цайм ад үзнэ, хэргээр цаг алдуулна. Зарим газар орохоор согтуу байж байна. Энэ бүгдийг шууд лайваар үзүүлж, үзэл бодлоо илэрхийлдэг. Үүнд л тэд өс санасан байх. Энэ өс авалтынх нь бай болчихлоо.

-Төрийн байгууллагынхан ажлаа хийхээр ирэхэд нь элдвээр харааж, загнаад буцааж гаргаж буй дүр зураг олон харагддаг?

-Тэр бол хэдхэн удаагийн л явдал. Нэг удаа н.Сандагдоржийн гурван хүүхдийг авахаар ирэхэд нь өгөхгүй гэж зүтгэсэн удаа бий. Ээж нь нас барчихсан, аав нь архи уугаад явчихсан байхад нь бид тэр гурван хүүхдийг Улаан чулуутын хогийн цэгээс авч байсан юм. Өнөөдөр том нь 16 нас хүрчихлээ, бид өсгөөд өглөө. Тэгтэл гэнэтхэн гарч ирэнгүүтээ аавд нь аваачиж өгнө гэнэ. Хэрэгтэй үедээ юу хийж байсан юм бэ. н.Сандагдорж гэдэг хүн ямар хүн бэ, гурван хүүхэд асран хамгаалах чадвартай хүн үү, үүнийг судалсан уу. Бидний өсгөсөн хүүхдийг эргээд аймаар амьдралын нөхцөлд авааччих вий гэж санаа зовно биз дээ. Хэрэв хүүхдүүд эрсдэлд өртвөл хэн хариуцлага хүлээх вэ. н.Сандагдорж миний сонссоноор дөрвөн удаагийн хүчингийн хэрэгтэй, архины хамааралтай хүн. Бид ийм л шаардлага тавьдаг.

-Г.Загдаа гуайн ааш авирт их учир байна?

-Хүн болгон л өөрсдийн онцлог зан авиртай байдаг. Бид хоёул ширүүндээ хүрвэл ширүүн, зөөлөндөө хүрвэл зөөлөн хүмүүс. Энэ ажлыг 14 жил амжилттай авч явахад энэ зан ч гэсэн нөлөөлдөг. Хатуудаа хатуу, аргадахдаа аргадаж байж энэ олон хүмүүсийг барьж явдаг юм. Төрийн байгууллагынхан яаж, ямар хандлагаар харьцаж байгааг бид мэдэрдэг. Тийм болохоор дуугүй өнгөрнө гэж байдаггүй. Дуртай бол дуртайгаа, дургүй бол дургүйгээ шууд хэлдэг. “Чи надаас хахууль хараад байна, би өгөхгүй. Чи цалин авч байгаа ажлаа хийх ёстой” гээд шууд л хэлчихдэг. “Хүн амьтан буруугаар бодчих вий” гэж боддог бол өнөөдөр Д.Халиунаагийн тэр лайвыг хийх ямар хэрэг байгаа юм. Бид хоёрын сайн, муу бүх юм ил.

-Ярилцсанд баярлалаа. Таны ярьснаар Г.Загдаа Д.Халиунааг хүчиндсэнийг тогтоох хангалттай нотлох баримт олдоогүй юм байна.

-Тийм.  Хохирогч тал хохирсон гэдгээ заавал нотлох ёстой. Нотолж чадахгүй бол нөгөө талд шийдэгддэг гэж өмгөөлөгч маань ярьж буй. Гар утасных нь бичлэгийг сэргээгээд шалгахад яриад байсан баримт олдсонгүй. Шинжилгээгээр манай нөхөр эрүүл гарлаа.

Нэг удаа цагдаа нартай орж ирээд хүчиндүүлсэн газраа зааж өгөх юм болсон. “Ус зайлуулах хоолойнд, эмнэлэгт” гэж ярьсан байсан, Д.Халиунаа. Тэгээд, “Ус зайлуулах хоолой чинь аль юм” гэхээр зааж мэдэхгүй жаал зогсож байснаа машины зам руу зааж байх жишээтэй. “Эмнэлгээ заа” гэхээр, “Эмнэлэг аягүй их өөрчлөгдсөн байна” гэх. Д.Халиунааг явснаас хойш эмнэлэг огт өөрчлөгдөөгүй. Хүчиндүүлсэн нь үнэн бол энд гээд л заана биз дээ.

Би одоо нөхөртөө маш их санаа зовж байна. Би ч яах вэ, сул чөлөөтэй, ажил бүтээх гээд хөөцөлдөж явна. Тэр минь ганцаараа өдөржин юу санаж, юу бодож суудаг бол. Дээрээс нь холбогдсон хэрэг нь ийм бузар. Шүүх үнэн мөнийг нь тогтоогоосой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

35 Сэтгэгдэл

  1. Яаж ч бодсон тэмбүү бол бэлгийн замаар х####ддаг х####дварт өвчин. Тэмбүүтэй хүнийг үнэхээр хүчиндсэн бол тэмбүү өвчин авсан байх ёстой. Хүчиндүүлэгч нь тэмбүүтэй, хүчиндэгч нь эрүүл байна гэхээр энэ бол шууд гүтгэсэн байна гэдэг нь илхэн.

    1. Тэмбүү өвчин тусахдаа хурдан нэг л хавьтсан бол өвчилнө, харин эдгэхдээ их удаан бараг жилээр үргэлжилнэ. Титр гээч юм нь тийм амар буухгүй ээ, нэг юм буулаа гэхэд эсрэг бие буюу энэ хүн тэмбүү авсан байна гэдэг тамгаа ихэнх д дарна.

    2. Бэлгэвчтэй хүчиндсэн бол тэмбүүгүй гарна. Монголчууд ядарсан эмэгтэйг нь их доромжилж, биеэ үнэлэгч гэнэ. Задарсан хүнийг нь магтана.УИХ гишүүн Гантулга хүчин хийлээ гэхэд бүгд өмөөрөөд л тэр эмэгтэйг муулаад байсан. Гэтэл Гантулга ял авсан

      1. Хүчин хийхдээ 3 өдөр цус гарт#### нь хүчиндсэн гээ биз дээ, хүчиндүүлэгч эсэргүүц#### үзүүлнэ, орилж хашгирна, гар хөлөө савчина. Бэлгэвчтэй бол цус гарахгүй ээ, цус гарнаа гэдэг чинь махан биенүүд шууд үрэлдсэнээс болно оо, бэлгэвчинд тос бий

        1. Нээрээ тийм юм байна, бэлгэвч хэрэглэвэл цус гарахгүй юм байна, тэгэхээр бэлгэвчгүй л хавьтсан гэсэн үг юм аа, хэн дуртай бэлэн бор нь намайг хүчиндсэн гэж гүтгэхээр хүчиндэгч болох уу?

  2. Энэ төр засагт тэр 60 гарсан хөгшинтэй л үзэлцэхээс өөр ажил ####га уу? Уг нь зөндөө л ажил байна даа. Авилга хээл хахуул, эх орон газар шороогоо худ####дсан, хүүхэд хүчиндсэн гээд л… Тэгээд энэ хууль, цагдаа нар хэн хүчтэний өмнө гөлөг юм аа

  3. Наадах чинь ойлгомжтой л байна, их л дээрээс няс####сан чулуу унахдаа бул хад болсон л байна, тэр хүүхэн чинь биеэ үнэлээд манай тэнд зогсож байдаг бэлэн боруудын нэг л байна аа, ийм хүүхнээс ямар ч гүжир гүтгэлэг гарна аа, ёс суртахуунгүй.

  4. Эрүүл мэндийн шинжилгээний тухайд Д.Х####иунаа тэмбүү өвчтэй, манай нөхөр эрүүл гарсан байсан. yu unen ene unen. durgui taalagdahgui hunee barij horiod oshoo horsoloo tailah zamaar ajilaa hiij bgaa toriin alban haagchid ich za,

  5. Баримтгүй бол шууд суллах ёстой. Гүтгэсэн хүн нь шийтгэлээ цагдаатайгаа хамт эдэлнэ. 2 удаа цус харвасан 2 удаа шигдээс гэдэг үхэх өндөр эрсдэлтэй хүн хорьсон байна. Бие муу бол хорих ####багүй байдаг.

  6. Хууль, шүүх, прокурор, цагдаа нарын дунд шинэчлэл хийх болж дээ, мөнгөтэй эрх мэдэлтний өмнө хүчгүй, мөнгөгүй ар өврийн арын ха####гагүй нэгний өмнө эр бяраа гайхуулж төрийн хүч сүрийг үзүүлэх юм даа! Нөгөө шударга ёс хаана байна!!!!!

    1. Ийм байдлаар хэрэгтнүүдиыг өмгөөлж хамга####дагаа боль. Одоо хулгайч ##########ууд олширч шууд өөрөөр амьдрах аргагүй гэж ярих боллоо. Тэд угаасаа ажил хийхгүй хүмүүс.

  7. Бөөн идээ бээр болсон нүх рүү хуруугаа дүрээд гаргаад ирэхэд идээ бээр на####дсан байдаг биз дээ? Тэмбүү яг тэрэнтэй адил өвчтэй хүнтэй хавьтлаа л бол х####дана, харин эрүүл гарч байв#### хавьтаагүй байна гэсэн үг, Загдааг Х####иун хүүхэн гүтгэжээ

      1. Цагдаа чинь ш####гаад ш####гаад нотлох баримт олоогүй гээ биз дээ? Энэ бол гүтгэлэг байх шиг ээ

  8. Ер нь энэ 2 ын хийж байгаа ажил зөвөлдөө гэхдээ олон нийтэд ил тод лайв хийж байхдаа үг хэллэг үнэхээр ёс суртахуунгүй авгай нь нөхөртэйгөө нийлж тэр хүн муулж хов базаж байгаагаа л болчих хэрэгтэй хүнтэй эелдэг харицах л хэрэгтэй байгаан

  9. Энэ заваан авгай хэдэн жил ядарсан хүмүүсийн мөнгийг пэндийж хахтлаа зус####чаад юугаа элийрээд байгаан тэмбүүтэй байсан ч эдгэдгийн байгааздээ. Өөрсдөө охин үртэй байж өмөөрч хамга####ах хүнгүй охиныг бөөрөлхөөд та нар лав сайнаа үзэхгүйдээ.

    1. Тэмбүү чамайг тусчихсан байсан байна, тэгээд эдгэсэн гэдгийг чинь эмчид барьж өгдөг эсрэг бие гэдэг юм үлдчихдэг юм аа, хүн гүтгэх хуультай байдаг юмаа, хэрэг хийсэн бол цээрлэлээ хүлээнэ, хийгээгүй бол гүтгэсэн нь гэмтэн болно оо

  10. Үнэн гэж байдаг юм бол загдаа нохойг хууль шүүх нь шүүгээд өгөх байлгүй. Хууль шүүх нь шүүж чададгүй юм бол бурхан тэнгэр шүүх байлгүй энэ авгай бас их зэвүүн хархаас л зэвүүн өдий насны авгай нас намбатай аятайхан бв#### зүгээр л бхдаа

  11. ЗАГДААГИЙН ГЭР БҮЛ ҮНЭХЭЭР БҮДҮҮЛЭГ БАЛМАД ХҮМҮҮС БАЙНА БИЛЭЭ ТЭР АСРААД БАЙНА ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН НЭРЭЭР ТӨРӨӨС САНХҮҮЖИЛТ АВЧ ,ТЭР ХҮМҮҮСИЙН ХАЛАМЖИЙН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН ХҮМҮҮС БАЙЖ МАГАД САЙН ШАЛГАЖ ХЭРЭГТЭЙ ХЭРҮҮЛЧ ГЭР БҮЛИЙГ

    1. Ар гэр ах дүү нь ч хайхрахаа больсон 100 гаруй иргэдийг нэг хашаанд ажил хөдөлмөр хийлгээд муу элдэв зуршилаас нь с####гаж өмсөх хувцас, орох орон, идэх хоолтой нь байлгаж чадв#### тэр хүнд хэдэн зуун сая төгрөг өгсөн ч болно, чи чадна гэвэл ав

  12. 60 гарсан өвгөн юу гэж 3 өдөр дара####ан хүчиндээд л байв гэж.Тэгээд бүр цус гарт#### нь гэж байгаа.Ккккк Ядахдаа Загдаа эхнэрээ их хүндэлдэг хүн шдээ.Тэгээд өөрөө охин хүүхдүүдтэй хүн.Тийм булай юм хийнэ гэдэгт арай л үнэмшилгүй.

  13. Манайхан мөнгө мөнгө гээд л үхчих гээд байх юмаа.Бүүр нэг ядуу сэтгэхүйтэй.Энэ олон хүнд улс харин ч бага төсөв бат####даг юм байна.

  14. hamgailalt hergelsen bailgvi yu gejl barimt vldeehewde ene ohind tus bolohni bolsonl baih gehde hariugni deerelhej daramtlaj doromjloj baih suuh argagvil bologson baih tend bga hvmvvs hezeech vnnig helehgvi iim ih daramt ochih gazargvidee

    1. Наад өмөөрөөд байгаа охин чинь гүтгэсэн бол яанам? Тэмбүү чинь үнсэхээр аманд хүртэл х####ддаг өвчин, тэгээд ч 3 хоног цус гарт#### юу яасан гээ биз дээ, тэгвэл бүр х####дана аа, цусаар 100% дамжина. Хоолой, ходоод, анус, нүдний с####с, ам хэл гээд

  15. Бэлгэвч хэрэглээ биз ,,,лайваараа юу гэж дарамт####ж байхыг н харсан энэ авга нөхөртөө хэлхэд яаанаа шургуу хийж байхын оронд

    1. Хүчин хийж байгаа хүн бэлгэвч хэрэглэх үү? Хүчиндүүлэгч нь эсэргүүцэл үзүүлээд юун бэлгэвч манатай баймаар, хүчиндүүлж байгаа хүн нь бичлэг хийж байдаг мөн сийрэгхэн хүчиндүүлэгч юм аа

    2. Цус гарт#### хүчиндэнэ гэдэг чинь махан биеэр хийж байж цус гарна аа, бэлгэвчинд хамга########тын гулсуулдаг тусгай тос бий

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button