Нийгмийн

ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг МУИС-ийн зарим багш, ажилтанд үнэ төлбөргүй хувьчлуулжээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулах ёслол өчигдөр боллоо.

Тухайн орон сууцуудыг ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлэн авсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт орон сууцыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэл ажлыг хангаж, шийдвэрлэхийг даалгасныг МУИС ийнхүү хамтран хэрэгжүүлжээ.

Энэ үеэр Засгийн газрын 2020 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 210 дугаар тогтоолоор 30 орчим жил түрээсийн байранд амьдарч байсан МУИС-ийн багш, ажилтнууд байраа үнэ төлбөргүй хувьчлан авах эрхийн бичгийг гардан авч буйдаа талархал илэрхийллээ.

Эргэн сануулахад, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын Засгийн газраас орон сууцны найман байрыг оршин сууж буй иргэдэд нь хувьчлах, Монгол Улсын өмчлөлд шилжүүлж хүлээн авах актад хоёр тал гарын үсэг зурсан.

Харин тухайн байруудын нэг болох БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 15 дугаар хорооллын VII байранд МУИС-ийн багш, ажилтан 60 айл, өрхийн 200 гаруй иргэн амьдардаг аж.

Эрхийн бичиг гардуулах үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан, Хангамж, үйлчилгээний газрын дарга В.Алтансүх, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Баяр-Эрдэнэ, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны мэргэжилтэн Д.Нямсүрэн нар оролцлоо.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button