НИЙГЭМ

Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор алт тээвэрлэх гэж байгаад баригджээ

Эх сурвалжийн мэдээллээр Үндэсний их баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 8-ны өдөр Францийн иргэн Т.М гэгч сэжиг бүхий найман ширхэг эд зүйлийг тээвэрлэх гэж байгаад баригдсан байна.

Гэрэл зураг дээрээс харахад шар өнгөтэй, дээрээ 999.9 сорьцтой гэсэн бичиг сийлсэн байгаа нь алт гэж таамаглах нөхцөлийг бүрдүүлнэ. Этгээд Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцонд сууж, Бээжин хотыг зорих гэж байсан гэх. Мөнөөх найман ширхэг эд зүйлийг гар тээшиндээ тараан байрлуулсан байсныг илрүүлж, өдгөө гаалийн байгууллага шалгаж байгаа аж.

Х.ЭРХЭС

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close