ХОВЧ ШАР

Сагсай сум өөрийн харъяалалтай 16 бөхийг барилдуулжээ

Монгол бөхийн ёс жаяг, Үндэсний спортыг уландаа гишнэсэн, доромжилсон үйлдэл боллоо

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын наадам болоход үндэсний бөхийн барилдаанд Аймгийн нэмэх начин н.Мөнгөнхүү, аймгийн начин н.Амартүвшин нар бүртгүүлсэн байна. 2019 оны долдоодугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын наадам болсон аж. Наадмын зохион байгуулах комиссын гишүүд манай сумын хүн биш, Булган аймагт цол авсан гэсэн шалтгаанаар Аймгийн начин н.Амартүвшинг барилдуулаагүй гэнэ. Мөн тус суманд үйл ажиллагаа явуулдаг цэргийн ангийн гурван бөхийг хасжээ.

Нэгийн даваа эхэлж эхний хоёр бөх учраагаа даваад тугаа тойрсны дараа бөхийн барилдааныг зогсоогоод манайх наадмаа хаалттай хийхээр боллоо гэж зарлаж, өөрийн сумын харъяалалтай 16 бөхийг барилдуулсан ажээ.

Сагсай сумын ЗДТГ-ын дарга Алтанбек шударга наадах шаардлага таьсан хүмүүст хандан: “Манай Баян-өлгийд ийм дүрэм байдаг зайл” гэсэн аж.

1. Бөхчүүдийн цол, чимгийг дураараа хасч, дарж байна.

2. Нэгэнт наадам эхэлж, нэг даваад тугаа тойрсон бөхийг ямар ч шалтгаангүй барилдаанаас хасч байна.

3. Хаалттай наадам нэрээр Монгол Улсын иргэдийг засаг захиргааны харьяалалаар ялган гадуурхаж байна.

4. Монгол бөхийн ёс жудаг, цол чимэг, эрэмбэ гэдэг тогтсон уламжлалыг дур зоргоороо алдуулж байна.

5. Монгол улсын үндсэн хууль, Баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн дүрэм гэрэг нийтээр мөрдөх хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болж байна.

6. Хамгийн гол нь олон зуун жилийн түүхэн уламжлал, Монгол бөхийн ёс жаяг, Үндэсний спортыг уландаа гишнэсэн, доромжилсон үйлдэл боллоо” хэмээн нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа мэдэгджээ.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button