УЛС ТӨР

Хоёр тэрбумын “Андлалын өргөө”-г БАРИЛГЫН БУС үйл ажиллагаа явуулдаг компани барьжээ

Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө”-г цогцолбор сүндэрлээд удаагүй байгаа билээ. Гэвч өнгөрөгч амралтын өдрүүдээс тус өргөөг шүүмжилсэн шүүмжүүд цахим орчин тасарсангүй. 18 метр буюу зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээний тус ордонг хоёр жилийн турш барьж дууссан бөгөөд улсын комисс нь ч барилгыг саадгүйгээр хүлээн аваад байгаа.

-“АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-Г БАРЬСАН 1.4 ТЭРБУМЫГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАСАН, ҮЛДСЭН 600 САЯЫГ ИРЭХ ЖИЛИЙН ТӨСВӨӨС ГАРГАНА-

2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ юм.

Уг цогцолборын санхүүгийн асуудал ихээхэн анхаарал татдаг. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хүч хавсарч байгаад маш өндөр хэмжээний төсвийг улсын төсвөөс гаргаж чадсан.

Шавийг тавьж байхад, бүтээн байгуулалтад нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж яригдаж байгаад улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг амжилттай суулгасан. Тэгвэл цогцолборыг сүндэрлүүлэх мөнгө хөрөнгө ямартай ч улсын төсвөөс буюу татвар төлөгч бидний халааснаас гараад дууссан.

Улмаар ирэх ЕСДҮГЭЭР сард нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Харин ирэх жил 600 сая төгрөг тусгуулахаар ажиллаж байгаа. Эл мөнгөөр цахилгаан татуулах асуудлаа шийдвэрлэх ажээ.

-БАРИЛГЫГ БАРЬСАН “ХОС ӨРГӨӨ” КОМПАНИ НЬ ГАДААД ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ ААЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХЭМЭЭН БҮРТГҮҮЛЖЭЭ-

Тус “Андлалын өргөө”-ний зураг төслийг “Классик Хаус” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хос Санаа” ХХК ажиллажээ. 5565669 регистрийн дугаартай “Хос санаа” компанийн талаарх мэдээллийг судалж үзэхэд 2012 онд гадаад худалдаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан байна. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь Мөнтуяа овогтой Амарсанаа гэх иргэний нэр бүртгэлтэй байдаг аж.

“Хос өргөө” компаний талаар илүү нарийвчлан судалж үзэхэд “Андлалын өргөө”-ний барилгаас өөр ямар нэгэн төсөл тендер авч байгаагүй аж.

Харин нэг анхаарал татах зүйл нь улсын төсвийн ХОЁР ТЭРБУМ төгрөгөөр барилгын ажил гүйцэтгэсэн эл компанийн нэр “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх”-тэй байгууллагуудын жагсаалтад байдаг аж. Мөн Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын жагсаалтад ч багтжээ.

Үүнээс үндэслэн улсын төсвийн ХОЁР тэрбумын өртөг бүхий “Андлалын өргөө”-г гадаад худалдаа, байгаль орчин, газрын кадастр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани барьсан болж таарах нь.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “АНДЛАЛЫН ӨРГӨӨГ” ХАРЛУУЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ-

Харин бүтээн байгуулж, сүндэрлүүлсэн цогцолборыг нь муу хэлсэн хүмүүст ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ их л “ширүүн” хариулт өгч байсан удаатай. Өөрийн санаачилсан зүйлийг муулбал ҮАБ-ийн хэмжээний асуудал хэмээж “адрав”.

Тэрээр “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ төслийг зогсоох зориудаар сатааруулах зорилготой хүмүүс байдаг юм байна гэдгийг харлаа. Хэрэв ийм байдлаар гацаавал цаашид хэвлэлийн бага хурал хийж зарлана. Том хааны төслөө нэг гишүүн, нэг сайдын нэрд хамаатуулж авторлаад жижиг сэтгэж болохгүй шүү дээ. Түүхэндээ хөрөнгө оруулалт хийчихье гэхэд яагаад заавал болохгүй талаас нь яриад байгаа юм бэ. Энэ бол ҮАБ, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Энэ нэг гурван үсэгтэй компанийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон хэдэн хүмүүс аятайхан байгаарай. Монголд төр гэж бий. Компани төрийн дээр гарч байсан түүх байхгүй” хэмээсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-10 13:42

Ази царайтай хүмүүс хийгээч ээ !

Зочин
Зочин
2020-08-10 13:54

заа яах вээ

Зоя
Зоя
2020-08-10 13:57

ТОМ СЭТГЭЖ ЖИЖИГ ЮМ ХИЙЖ ДЭЭ. АРАЙ Л ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЮМ БИШ ҮҮ.

Alban haagch
Alban haagch
2020-08-10 14:01

Төсөв нь хэтийдчихсэн байна гээд шүүмжлэхээр бахарх�##�т түүхийн үнэ цэнэ рүү х�##�длаа гээд ЗАНАЛХИЙЛЭЭД сууж байгаа энэ "мудак"-ыг яая даа байз. Төсвийн задаргаатай нь танилц гээд сууж байх юман дээр бараг л "�##�на шүү" гээд сууж байх юм.

Татвар төлөгч
Татвар төлөгч
2020-08-10 14:34

Бидний татварын мөнгөөр санхүүжиж байгаа бол зарцуул�##�тыг асуух эрхтэй. Хэнийг занаад байсан бэ? энэ Оюун-Эрдэнэ гуай. Хувийнхаө мөнгөөр босгосон бол та тийм зан гаргаж болно, энэ бол өөр. Биндэрт бас нэг юу ч юм бэ үл ойлгогдох байгууламж?

Зочин
Зочин
2020-08-10 15:03

Юун андл�##�ын ѳргѳѳ ац л бн ш дэ

Зочин
Зочин
2020-08-10 15:33

Соёлын дэд сайд Батбаяр ард нь байдаг

IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-10 17:21

Orosiinertnii baatar met ajguu

Ичиг ичиг
Ичиг ичиг
2020-08-10 17:30

Түүхэн т�##�аас нь, урлагийн т�##�аас нь олигтой зөвлөөд өгөхгүй яасан юм бэ? Ард нь тийм зөвлөл байх ёстой доо. Аягүй бол тэр зөвлөлд нь Чингис хааны музейн зөвлөл шиг баахан хурган дарга, дуучин, яруу найрагчид орчихсон байгаа даа...

Ичиг ичиг
Ичиг ичиг
2020-08-10 17:34

Засгийн газар, яамны үүд сахисан хэдэн �######� долоогч, хуурамч эрдэмтэн, хурган дарга, мөнгө гулгуулагч паразитуудын хийж байгаа ажил ш дээ.

Зочин
Зочин
2020-08-10 19:15

Oyun-Erdene hutsajaa boliod toroos z##lna uu

Зочин
Зочин
2020-08-10 20:56

юун ч сүрхий үнэтэй юм

Зочин
Зочин
2020-08-10 21:26

Хүний царай нэг бишээ! Андлах биш �##��##�цах гээд байгаа бусуу!Ийм төёөл хөтөлбөрөө жоохон д�##�айцтай суд�##� олон хүний ур ухаан ур�##�дуулж ш�##�гаруулж байх ёстой. Сэтгэсэн болгон сийлсэн болгон бүтээл болж чаддаггүй юмаа!!!

Зочин
Зочин
2020-08-10 21:29

Замын-Үүдийн хойд хэдэн тэмээ шиг л юм болждээ Ийм хөшөө 3 саяыг хийгээд ч жуулчдын сэтгэлийг татахгүй.

Зочин
Зочин
2020-08-10 21:32

Миний Монголд ийм муухай харгис царайтай эр хүн байхгүйТөрөхгүй Доромжлол

zochin
zochin
2020-08-10 21:34

ZA YOSTOI SHAVAR BARIM#L BNA DAA TER ZUS TSARAIGII N EE ICHIJ UXMEER YUM MON XEMJEE DAMJAA NI XURTEL JIJIG OVOOXOI BNA SH DEE TEGEED 2 TERBUM ARAI L BNA BOLIO

Зочин
Зочин
2020-08-10 23:51

Алтай хотхон дотор хос өргөө хотхоны 2 барилга бий Хос өргөө СӨХ байна юу ч хийхгүй Гудамжны гэрлийг бид хариуцна гэж нийслэлээс с�##�гаж авчихаад энэ СӨх явган хүний зам дээгүүр кабэл сүлжээстэй Хүүхэд хөгшид бүдэрч унана бас тогонд цохиулна

Зочин
Зочин
2020-08-10 23:56

Iim hegiin heshee uzeh gej juulchid ochino gej uu?

Иргэн
Иргэн
2020-08-11 07:47

Энд тэнд янз бүрийн утгагүй шавар барим�##�д мөнгө үрж хэрэггүй л дээ. Одоо өрөө төлж чадахгүй байхад. Эхлээд улс орноо өрнөөс гаргах хэрэгтэй байнаа. Дараа нь утга учиртай зүйл баримаар юм.

Зураач ах
Зураач ах
2020-08-11 08:15

Ичиг ичиг...

Зочин
Зочин
2020-08-11 08:36

Улс орныг өрнөөс нь с�##�гачихаад хөшөө ха�##�га гэх мэт мангө иддэг зүйлүүдээ хийл дээ

Зочин
Зочин
2020-08-11 09:12

үтрээний хүүрнэл ха ха ха

Зочин
Зочин
2020-08-11 09:19

Хийх юм бол олигтойхон юм хийгээчээ. Тэр олон төсөл зураг наана нь яваад байсан, өчнөөн сайхан санаа бхад ямар нүдээрээ хараад ийм хачин хаанаас ч харсан үзүүшгүй онцгүй юм ш�##�гарчихсан юм бэ? Бидний мөнийг Олон нийтийн сан�##� асуулгаар шийд

татвар төлөгч
татвар төлөгч
2020-08-11 10:10

Энэ Оюун-Эрдэнэ жинхэнэ хумсаа нуусан хулгайч байж, аудит оруул. Чи хувийн компанйн захир�##� биш шүү, ард түмэн гаргаж болсон юм, буулгаж болно шүү. Угийн харах царайнаасаа олиггүй, хуурамч этгээд.

Зочин
Зочин
2020-08-11 10:32

Энэ зөвхөн үүд нь юм биш үү

Зочин
Зочин
2020-08-11 11:49

Санаа нь зөв боловч үйлдэл, сэтгэл их дутаж дээ

Zochin
Zochin
2020-08-11 16:26

2 nuurtei jinken hulhi gar, heniig ch zoliosloh ambitstai, pup haan gej huvidaa boddog. Odoo heniig buruutgaj baihig harah l uldlee

Зочин
Зочин
2020-08-11 18:57

Загдаагын лайв хийж байгөа царайтай хөшөө байнлээ

Зочин
Зочин
2020-08-12 01:20

Өрөө яая гэж байж үхсэн б�##�дуушагны анд л�##�ын өргөө улс эх орноо өөд нь татчихаад дараа нь хэрэгтэй хэрэггүй хөшөөгөө барь тэр үед Оюунэрдэнэд хөшөө бариад өгсөн яах вэ

Зочин
Зочин
2020-08-13 13:10

бяцхан хулгайч

Зочин
Зочин
2020-08-13 13:17

үзэлцэнэ тэмцэнэ улс төр энэ тэр ч гэх шиг ямар тэнэг хулгайч вэ.. иймэрхүү юмнууд улсыг удирдахаар ...

Зочин
Зочин
2020-08-14 10:14

Хайран мөнгө,шавар зуураад ийм бантан хийж мөнгө хусах зорилготой л байж дээ! Бүгдийг нь шоронд хий,2 тэрбум тагрөгийг буцаан төлүүл улсыг хохиролгүй болго

Холбоотой мэдээ

Back to top button