УЛС ТӨР

65 тэрбумаар Чингис хотыг Дадал, Бэрхтэй холбох яах вэ, Дарханы замаа ДУУСГААЧ

Хэнтий аймагт хийгднж буй бүтээн байгуулалтууд улсын төсвийг цөлмөдөг, дуусгадаг болох тийшээ хандаж байна. Тус аймгийн Биндэр суманд “Их Монгол Улс-Монголын Эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” гэсэн цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Мөн Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолборыг 19 сая ам.доллараар босгох ажил эхэлсэн.

Түүнчлэн Чингис хот-Дадал чиглэлийн 270км зам, Чингис хот-Бэрх тосгон чиглэлийн 265км замыг мөн л улсын төсвийн хөрөнгөөр барихаар тендер зарласан.

Нэгдүгээрт, Чингис хот-Дадал сум чиглэлийн 270 км замыг бариулахаар өнгөрөгч тавдугаар сарын 04-нд Төрийн худалдан авах ажиллагааны газрын захиалгаар тендер зарлажээ.
Эл замын нийт санхүүжилт 45 тэрбум төгрөг аж.

Хоёрдугаарт, Чингис хот-Бэрх чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер 2019 оны хоёрдугаар сарын 18-нд зарлагдсан. Эл замыг мөн л улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 20 тэрбумаар хийж байна. Авто замын барилгын ажлыг “Наранбулаг-Хан” ХХК хийж байгаа бөгөөд энэ ондоо багтааж дуусгана гэсэн төлөвлөгөөтэйгээр тун шаргуу ажиллаж байгаа аж.

Улсын төсвийн 65 тэрбум төгрөгөөр хоёр сумыг аймагтай нь холбох ажил ийм.

Гэтэл нөгөө талд Дархан-Уул аймгийг Улаанбаатар хоттой холбох 204км хатуу хучилттай автозамын ажил өдгөө бүр сураг алдрав. Авто замын барилгын ажил хоёр дахь жилдээ үргэлжилж, гурав дахь жил рүүгээ гулсаж байна. Энэ онд ашиглалтад орохгүй гэдгийг албаныхан ичихгүй зарлана лээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км зам бол зөвхөн Дархан хоттой хамаатай зам биш. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Хөтөл, Булган, Хөвсгөл, Алтанбулагийн боомт гээд Монгол Улсын эдийн засгийн гол газруудтай хамааралтай. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам бол Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой, босоо тэнхлэгийн гол зам.

2017, 2018, 2019 онуудад 231 удаагийн осол гарч 69 амиа алдсан. Жилийн дотор 147 хүний амь хохирсон гэдэг мэдээлэл байна. Ийм байхад аялал жуулчлал хөгжүүлнэ, 400 сая жуулчин хүлээн авна гэсэн хэтийдсэн тоо ярьж попорч байхаар дахин нэг ч гэсэн амь Дарханы бүү хохироосой гэж бодоосой.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. их сайн сонгон ш####гаруулж хчн####ттай чанартай бүтээн байгуул####т хийхгүй бол хөдөө эзэнгүй газар өвөл хэн ч очих боломжгүй газар тул б####гас болох бии дээ!! АТГ ийн газар ш####гагдана даа

  2. оюун эрдэнэ топор 2 ын сонгуулийн сурт####чилгаа.. 2023 онд ёслол төгөлдөр нээнэ улс орны эрх ашиг тэр мудакуудад юу ч биш.. ийм хулгайчуудыг ард түмэн л ########уулж чадна

  3. юу үзэх гэж жуулчид тэмүүлдгийг ядахдаа гадр####даг хүнээр энэ с####барыг удирдуулмаар.. сонгуулын турт####чилгаа болгож барьсан энэбайгууламжуудыг үзэх гэж ирэхгүй.. гайхамшигтай байгууламжууд олон жилийн бүтээн байгуул####т ..

  4. Хоёрхон хүн улсын төсвийг сонгуульддаг аймаг руугаа урсгаж болдог ямар гээчийн төр засагтай улсад бид амьдраад байна даа. Нөгөө ардчил####, шилэн данс, хян####т ш####г####т энээ тэрээ нь хаана байна аа.

  5. Дархан зам хэцүү байна. коронагаас болж жуулчид ирэхэд хэцүү болж байгаа биздээ. хэзээ ирэх жуулчин бэ? Дарханы зам чинь маш их ача########тай зам. Энэ онд дуусгах нь өнгөрч байх шиг байна. хавар болтол юу болох бол? Үнэхээр аймаг руугаа

  6. Хүрэлсүх хэнтий аймгийн eрөнхий юм уу монголын eрөнхий сайд юм уу тэнэгтээд ж####га довны үзэл гаргаад байх

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button