Сошиал трэнд

Нийслэлийн Газрын албаны шинэ дарга ажилчдаа хууль бусаар халах чиглэл өгсөн үү

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг ажлаас нь чөлөөлж, оронд нь А.Энхманлайг томилсон. Тэрбээр өмнө нь Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан нэгэн билээ.

Эх сурвалжийн буйгаар, Нийслэлийн Газрын албаны шинэхэн дарга А.Энхманлай зарим ажилтнаа чөлөөлөх чиглэлийг өгөөд байгаа гэх мэдээлэл байна.

Энэ талаар Нийслэлийн Газрын албаны ажилтан өөрийн нүүр хуудсандаа: Нэг гар дарга болж ирчээд ажлаа мөрөөрөө хийж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчийг дарамтлаад л, дургүй хүргээд байвал бүтцийн өөрчлөлт хийгээд, ажлын байрыг чинь цомхотгон шүү гэж дарамталж болдог юм уу гэж бичжээ.

Уг асуудлаар Нийслэлийн Газрын албанаас: Ажлаас нь чөлөөлөх оролдлого хийгээгүй. Гадагшаа суралцахаар явна гэсэн учраас бид дэмжие. Хуулийн хүрээнд ажлаа өгч болно гэж мэдэгдсэн гэх хариултыг өгөв.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн

Нийслэлийн газрын алба болон хот төлөвлөлтийн газрыг бүрэн цэвэрлэж байж л Улаанбаатар маань хот хот болох байх. Оройноосоо аваа өлмий хүртлээ мафийн сүлжээнд орсон энэ 2 газрыг цэвэрлэж, эрүүлжүүлж чадах заричимтай, зоригтой аавын хүү хэзээ нэгэн гарч ирэх л ёстой. Хүссэн үед нь амралт өгөөгүйн төлөө л гэж шинэ даргыгаа дарамталж, хэвлэл мэдээллээр бичүүлтлээ даварсан хүмүүс газрын албанаас өөр байгууллагад байхгүй л болов уу. Та нарыг зун амраах биш зуунаар нэг мөсөн амралтыг нь өгөөд зайлуулах ёстой хүмүүс. Улаанбаатар хотыг хот биш бетонон ширэнгэ, орц гарцгүй хашаанбаатар, сөөм газаргүй шахаанбаатар, түгжрэл цоожиндоо гацсан, хог новшиндоо дарагдсан, хүүхэд тоглох байтугай хүн амьдрах эцэсгүй Утаанбаатар болгосон ялаа та нар бүгдээрээ хэзээ нэгэн цагт үүрэх л байх шүү.

Иргэн
Иргэн

Энэ мэдээг бэлтгэсэн хүн хаанаас ийм мэдээ бэлдэж гаргаж байгааг ойлгохгүй байна. Энхманлай 2008 - 2012 оны үед Баянзүрх дүүргийн газрын албаны дарга хийж байсан юм. Жаахан ул суурьтай хэт сэтгэл хөдлөлд автаж битгий ийм худлаа мэдээ бэлтгэж бай л даа. Өмнөх дарга Болорчулууны хийж байгаа явуулга болов уу даа.

Зоин
Зоин
Reply to  Иргэн

Захиргааны хэлтсийн дарга Дагвадорж гэж нөхөр өмнө нь Болорчулууныг дарга байх үед Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад ажлаа хийж чадахгүй, хариуцсан нэгжээ удирдан, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж чадахгүй, мөн төрийн албаны шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, удирдах ажилтны шалгалтаа өгөөгүй гэсэн шалтгааны улмаас хөөгдөөд явж байсан хүн юм байна лээ. Одоо тэгээд буцаж ирээд өшөөгөө авч эхэлсэн бололтой. Ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг баруун солгойгүй өрөөндөө дуудаж ирээд ажлаа хийж чадахгүй бол зайлаарай гэж дарамталдаг, ямар ч хуулийн үндэслэлгүй байхад арга хэмжээ авна, ямар ч хамаагүй аргаар шалтаг ол гэж үүрэгдэж, дарамталж байгаа гэсэн шүү. Газрын албанд очоод наад цахын мэргэжилтнээс асуугаарай. Өдөр бүр дарамт шахалтын дунд ажиллаж байгаа гэнэ лээ. Ардаа их том ар талтай гэсэн байх шүү. Тэрэндээ их бардам байдаг бололтой. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй л гар байдаг гэдгийг толгойтой хүн болгон л ярьж байна шүү. Төрийн албыг ингэж удаггүй увайгүй болгож, эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа дарга нар Хангардиар дүүрэн байна.

StevSlarie
StevSlarie

Amoxicillin If Pregnant Amoxicillin Betaseron Fluoxetine Overnight Shipping Medicine [url=http://antabusefast.com]buying disulfiram[/url] Propecia Positive Erfahrungen Smok Kamagra En France En Ligne

StevSlarie
StevSlarie

Securetabs Flagyl 400 Er Buy now worldwide isotretinoin shop [url=http://cialibuy.com]cialis 20mg for sale[/url] Printable Propecia Coupons

Холбоотой мэдээ

Back to top button