УЛС ТӨР

Шударгаар ӨРСӨЛДӨӨГҮЙ шударга өрсөлдөөний мэргэжлийн бус даргын ХИЙРХЭЛ

ТҮҮХЧ Б.БАТ-ЭРДЭНЭ, Т.ГАНТУЛГА НАР ШӨХТГ, МХЕГ-ЫГ УДИРДАЖ, ЭРХ ЗҮЙЧ Б.ЦЭНГЭЛ ТӨБЗГ-ЫГ ХАРИУЦАЖ БАЙНА

“Салбартаа ажилласан туршлагатай, сэтгэлтэй, зүтгэлтэй” хүмүүст албан тушаал өгч, тэднийхээ хүчээр ажлыг ёстой нэг шажигнуулаад өгнө гэж өнөөгийн Засгийн газрын тэргүүн мэдэгддэг. Их ил дол болсон үг л дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Мэргэжлийн” гэх тодотголтой байгуулагдаад, эцэстээ баахан шүүмжлэлд өртөөд дууссан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ч энэ алдаанаас холуур тойроогүй. Улстөрчдөд ойр байсан, тэдэнд тал засч чаддаг, эрх ашгийнхаа төлөө хэзээд урвахад бэлэн хүмүүст голчлон итгэл үзүүлсэн. Ажлыг жинхэнэ нугалж явсан зарчимтай хүмүүс эдүгээ төрийн томилгооноос ичиж,чимээгүйхэн явахыг илүүд үзэх болов.

МАН-ын сонгуулийн дараах томилгоонууд нь тэр чигтээ өөрсдөдөө найр тавьсан, эрх ямбаа төгөлдөржүүлэхийн төлөөх алхмууд болж хувирсан нь нууц биш. Тэд сонгуулийн өмнө ковидын хуулиар төрийн удирдах шатны албан тушаалыг сонгон шалгаруулалтгүй томилох зохицуулалтыг шургуулсан. Энэ дагуу ТАЗ унтаа байдалд шилжиж, он дуустал бүх яамны ТНБД, агентлагийн дарга нар ямар ч сонгон шалгаруулалтгүй томилогдох хууль эдүгээ үйлчилж буй. Ийм томилгоонууд дээр мэдээж мэргэжлийн байх агуулгыг яриад ч нэмэргүй юм. Орох нүх байвал шургаж байдаг олон түмэнд үнэлэгддэггүй нөхдүүд албан тушаалд шургахаас ч аргагүй юм.

Тухайлахад, ШӨХТГ-ын даргаар түүхч мэргэжилтэй, Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын даргаар түүхчийн дипломтай Т.Гантулга, ТӨБЗГ-ын даргаар эрх зүйч мэргэжилтэй Б.Цэнгэл, ШШГЕГ-ын даргаар цэргийн сургууль дүүргэсэн Г.Загджав гэхчлэн ороо бусгаа мэргэжилтнүүд чухал агентлагуудыг “захирах” болов. Эдгээрээс Б.Цэнгэл ажлаа авсан дариудаа “Эрдэнэт үйлдвэр”-т очиж, Н.Багабанди, П.Очирбат нартай найрын ширээний ард Х.Бадамсүрэнгийн ажлын байрыг тогтвортой хадгалах асуудлыг ярьж, бүрэн найраанд орж, “мэргэжлийн” ажиллав. Энэ найраас хойш Б.Цэнгэл гок чиглэлд хэдэн томилгоо хийсэн, ямар гэрээ тендерт нөлөөлж эхэлсэн талаарх мэдээлэл хөшигний ард хөвөрсөөр буй.

Дараа нь Г.Загджав гадны элчингээр мэндчилгээ дэвшүүлж, шоронд очиж С.Баяр тэргүүтнийг халуун хоол цай барьж очин эргэнгээ “Ах аа, хүссэн бүхнээ хэлээрэй” гэж саймшрав. Улмаар мэргэжлийн байдалдаа хэт итгэж, ШШГЕГ-ын даргын хувиар төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шалгаж, танилцаж гангарав. Харин ХАА яамны угшилтай тендерийн мангас гэгддэг Т.Гантулга МХЕГ-т очоод ил гарч дөвчигнөсөнгүй. Шаргалжуут рашаан сувиллыг шалгасан нь улстөрийн зорилготой байсныг эс тооцвол түүхч мэргэжилтэй эл эрхэм МХЕГ-т очсноор ширээгээ дэрлэн нам бүгжээ.

ШУДАРГААР ӨРСӨЛДӨӨГҮЙ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ МЭРГЭЖЛИЙН БУС ДАРГА ХЭРХЭН БУЖИГНУУЛАВ

Жинхэнэ бужигнуулагч нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ. Тэр шударга өрсөлдөхийг өнөөдөр олон нийтэд, ААН-үүдэд номлож яваа болохоос биш өөрөө бол шударга өрсөлдөөгүй нөхөр. Сэлэнгэд нэр дэвших ганган мөрөөдлөөсөө жийгдсэн “шилэн” Б.Цогтгэрэл ШӨХТГ-ын дарга болох амбицтай байсан ч Б.Бат-Эрдэнэ сэргэлэнтэж гүйсээр сонгогдож чадсан юм. Түүний томилгоонд ер нь олон хүн санаа тавьсан нь ихээхэн  хачирхалтай. Тэрбээр ямар ч сонгон шалгаруулалтгүй олон краны хүчээр шууд ШӨХТГ-т дэвшсэн юм.

Тэр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрээр өрсөлдөөнийг зохицуулдаг сэлэм барьсан баатрын дүрд тоглох болов. Шинэхэн дарга нь ШӨХТГ-ыг У.Хүрэлсүхийн тренд үгээр “Шүдгүй арслан” гэж нэрлэсэн. Гэвч эсрэгээрээ ШӨХТГ жинхэнэ зуумхай, ААН-үүдийг мэргэжлийн бус байдлаараа далайлгагч болон хувирав. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, ШӨХТГ-аас саяхан нэр бүхий ШТС-уудаас лаг болон ус илэрсэн гээд зарлачихсан. МХЕГ-ын тайлбараар ч тэр, шатахууны инженерийн мэргэжлийн үгээр ч тэр бүтээгдэхүүнийг тээвэрлэх, зөөх, шилжүүлэх явцад механик хольц ордог. Энэ нь савны ёроолд тунасан байдалтай байх бөгөөд тодорхой хугацаанд цэвэрлэж авдаг үйл ажиллагааны процесс аж.

Гэтэл ШӨХТГ шуудхан УС илэрсэн гээд зарлачихсан. Энгийн хэрэглэгчдэд энэ нь ШТС-ууд шатахууны саваа нээж байгаад шуудхан ус хийгээд арвижуулчихсан гэх ойлголт өгөв. Ийм дүгнэлтийг танилцуулсан ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам нь  зүгээр л эрхзүйч мэргэжилтэй байх жишээтэй. Уг нь газрын тосны салбарынхан бол наад захын ийм ойлголтыг эрх биш мэднэ. Хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй төрийн чухал агентлаг мэргэжлийн бус бүтцээр шалгалт хийсэн болоод, шуудхан мэдээлчихдэг. Тэр нь ААН-үүдийн нэр хүндэд сөргөөр халдсан бизнесийн байдалд нь хүндрэл учрахуйц нөлөөлөл үзүүлж буй наад захын жишээ энэ юм.

Цаашлаад ШӨХТГ тэргүүтэй нийтэд ил байгууллагад даргаар очиж, болсон болоогүй баахан сэлэм эргүүлж олон нийтэд танигдаад ,УИХ-д нэр дэвшсэн О.Магнай, Т.Аюурсайхан нарын жимээр Б.Бат-Эрдэнэ яваа нь ч нууц биш. ШӨХТГ бол МХЕГ-тай энэ зэрэгцэхүйц байдлаар ААН-үүдийг айлгадаг статус. Ийм чухал агентлаг “шүдгүй арслан”, “сэлэм эргүүлнэ” гэх Засгийн газрын тэргүүний үгээр луужин хийж давхиад байвал хэдэн ААН-үүд нь сөхрөх юм. Нөгөө талд Б.Ба-Эрдэнэ тэргүүтэй дуураймал төрхтнүүд яаж хичээгээд ч У.Хүрэлсүхийн энтэй очихгүй. Дагаж далдайх үйлэндээ ААН-үүдийг чирж байгаа нь туйлаас буруу юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ААН
ААН
2020-09-14 11:05

Дарга гартаа жаахан мөнгө хий, бидний сонгуулмар �##�дсан мөнгийг босгож ир гэж үүрэгдсэн юм биү үү засаг төр чинь

ИРГЭН
ИРГЭН
2020-09-14 11:14

Дарваан хараа гэж хөгийн зуумтгай новш юмаа. Чи битгий хогийн зан гаргаад бай новш минь.

Уншигч
Уншигч
2020-09-14 11:41

ШӨХТГ хэр хэмжээгээ тааруул

Зочин
Зочин
2020-09-14 11:50

төрийн �##�ба мерит тогтолцоог хадг�##�ана гэсэн яасан тухайн с�##�барт нь мэргэшсэн ур чадвартай з�##�уучууд зөндөө л байгаа гэтэл сонгуульд хандив өгсөн тэр с�##�барыг нь мэдэхгүй мэргэжлийн бус хүмүүсийг томилсоор л байгаа шд энийг шийдэхгүй л бол таний байгуулсан засгийн газар ажил чинь урагшлахгүй гэдэгийг ойлгодоггүй л юм байхдаа хүрэлсүх сайдаа

Зочин
Зочин
2020-09-14 16:00

ТАЗ-ыг татан буулга, намын гар хел болсон мануухайнууд

zochin
zochin
2020-09-15 20:13

Humuusyamar sonin yum be omnoh dargiig ni yuch hiihgui bna geed bsan hiiheer hiilee geh tegvel huuramch benzin shahaad suu talh hunsnii baraaniihaa uniig duraaraa nemjlbaig uu

аа
аа
2020-09-16 17:13

Тэнэг бацаан, ажил хэрэгч болох гэж ядчихын, дүр эсгэгч

Холбоотой мэдээ

Back to top button