Нийгмийн

Маргаашаас автомашины “УАА” шинэ сери задарна

Автомашины улсын дугаарын шинэ стандарт мөрдөгдөх тухай олон жил яригдаж байна. Уг шинэ стандартын дагуу улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүй, харин ард нь байрлах үсгийг цөөрүүлсэн. Тодруулбал, өмнө нь улсын дугаарт 25 үсэг ашиглахаар баталсан байдаг. Ю, Ё, Ы гэх мэт үсгийг оруулдаггүй. УБ гэсний араас А, Б, В, Г гээд 25 үсэг байрладаг байсан. Шинэ журмаар УБ-гийн араас 25, УН-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болно. Нэг серийн дугаар 9999 давтагдана гэсэн үг. Харин шинэ стандартаар улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөсөн тухай ЗХТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байв.

Маргаашаас уг стандартын дагуу УНА шинэ сери задрах бөгөөд импортоор орж ирж буй машинд уг шинэ серийг олгоно. Ингэхдээ онлайнаар олгохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-07-22 19:54

УНА чинь угаасаа л байдагшд хааяа ч гэсэн баттай юм ярьж байлдааа

StevSlarie
StevSlarie
2019-10-06 11:20

Allergy To Keflex Zentel Without Dr Approval [url=http://leviplus.com]wheretobuylevitrapills[/url] Info On Amoxicillin

Холбоотой мэдээ

Back to top button