НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: Өчигдөр илэрсэн тохиолдол нь 50 настай ачаа тээврийн орос жолооч
ЭМЯ ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ захирал Д.Нямхүү, сүүлийн гурван өдөр буюу 2020 оны есдүгээр сарын 18-21 ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
Энэ нь есдүгээр сарын 17-нд Алтанбулагын боомтоор орж ирсэн, ачаа тээврийн жолооч аж. Тус жолооч нь ОХУ-ын иргэн, 50 настай эрэгтэй гэв.
Монгол Улсад нийт батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэсэн байна. Одоогоор 286 хүний тандалт судалгаа дууслаа. Гэрийн ажиглалтад 8, сувилалд 8 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орост дэгдэлт айхтар өндөр байгаа учир хойноос орж ирэх хүн бүр маш их эрсдэлтэй. Онцгой комисс, ЭМЯ сайтар хянаж байгаа гэж найдахаас өөр арга үлдсэнгүй. Гайгүй байгаа???