Нийгмийн

Аравдугаар сарын 1-нээс НДШ-ийг 10 биш 14 хувиар ТӨЛНӨ

Коронавирусийн цар тахалтай холбогдуулан эдийн засгийн багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгалын болон орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Харин үргэлжлүүлэн АРАВДУГААР сарын 1-нээс АРВАНХОЁРДУГААР сарын 31-нийг хүртэл хөнгөлөлт хэлбэрээр буюу ажил олгогч, даатгуулагчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, 10 хувь болгон тогтоосон.

Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 1-нээс ажил олгогч 5%, иргэн 5%-ийн шимтгэл төлнө гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зарлаж байв. Улмаар НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөг зарцуулна гэж мөн мэдэгдсэн.

Энэ мэдэгдлээс үүдэж иргэд, олон нийт НДШ-ийг 10 хувиар төлнө гэсэн ташаа ойлголттой яваа. Өөрөөр хэлбэл НДШ 10 биш 14 хувиар төлнө гэдгийг дор тайлбарлая.

Нийгмийн даатгалын сангийн орлого дараах таван төрлийн даатгалаас бүрддэг.

  • Тэтгэврийн,
  • тэтгэмжийн,
  • эрүүл мэндийн даатгал,
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний,
  • ажилгүйдлийн даатгал юм.

Энэхүү даатгалын шимтгэл нь нийт 26 хувь буюу ажил олгогчоос 13.5, ажилчнаас 12.5 хувийг нь авдаг юм.

Аравдугаар сарын 01-нээс тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн даатгал гэсэн ГУРВАН даатгалыг суутгахгүй тэглэсэн хэвээр үргэлжилнэ.

Харин ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫГ ажил олгогч 5 хувиар, ажилтан 5 хувиар гээд нийт 10 хувийн даатгал төлөх юм. Үүн дээр ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь төлснөөр нийт 14 хувийн НДШ төлнө гэдгийг энд онцлон мэдээлж байна.

Бүр тодруулбал, ажилтан ДОЛООН ХУВЬ, ажил олгогч ДОЛООН ХУВИЙН нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн үг юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Админ гуайд
Админ гуайд

1. Зөвхөн ажилчин өөрөө төлөх хэсгээр бич. Битгий ажил олгогч төлөх хэсгийг нэмж мэдээлээд бай. хэзээ ч тэгж мэдээлдэггүй. 2. Эрүүл мэндийн даатгал хэзээ ч аль ч улсад очсон нийгмийн даатгалд хамаардаггүй тусдаа. Тиймээс хамаардаг мэт хамт бичихээ боль. Чи нэг улсад очиж ажиллахад цалингаас чинь эхлээд татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал энэ 3 тооцогдож хасагдана. 3. Тэтгэврийн даатгал чинь нийгмийн даатгал дотроо ордог зүйл. Тэгэхээр чиний мэдээлэл хичнээн хичээсэн ч ойлгомжгүй хэвээр байна. Нийгмийн даатгал 5 % болох уу? Тэтгэвэр нь зөвхөн 5% болох уу? Тэтгэвэр зөвхөн 5% болбол нэмээс бусад нийгмийн даатгалаа нэмээд хэдийг төлөх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. 2 удаа энэ тухай бичсэн ч чи хүмүүст тодорхой ойлгомжтой мэдээлэл өгч чадахгүй байна.

sss
sss

тийм ш дээ хүмүшсийг төөрөгдүүлж буруу бичээд байна. мэддэг нь уншаад ойлгоно. мэдэхгүй хүмүүс 14 гэж ойлгохоор байна

Zochin
Zochin

Tiim shvv dee 5% 5% 2% gehed oilgohod bolomjtoi

Ойдов
Ойдов

Яаж 14 гаргаад бна?

Холбоотой мэдээ

Back to top button