Нийгмийн

“Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт түүний цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурал дээрх шүүхэд болж, үргэлжлүүлэн хорих захирамж шүүгч гаргасан байна. Гэвч Х.Бат-Эрдэнийг өмгөөлөгч шүүгчийн энэхүү захирамжийг эсэргүүцэн, тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Уг гомдлыг хэлэлцээд өнгөрөгч долоо хоногт түүнийг батлан даалтад гаргасан байна. 

Хэргийг сануулбал, Х.Бат-Эрдэнэ нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан нь тогтоогдсон юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button