Нийгмийн

Манай улсын хүн амын 49 хувь нь илүүдэл жинтэй

Манай улсад 15 - 69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, мөн идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг бөгөөд 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна.

Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын 29.2% нь өдөрт 3000-10000, 24.6% нь 3000-аас доош, дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна.

Тиймээс Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд "Идэвхтэй алхалтын 10 хоног" аяныг 10 сарын 21 -ээс 30-ны өдөр хүртэл зарлаж, та бүхнийг өдөр идэвхтэй дасгал хөдөлгөөний амьдралын хэв маягаа болгон хэвшүүлэхийг уриалж байна. 

Эх сурвалж: НЭМҮТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button