Сурвалжилга, Нийтлэл

СЭДЭВ: “Фэйсбүүк үзмэрчдэд” залилуулахаа больё

Өнгөрөгч 2018 оны байдлаар Фэйсбүүк хэрэглэдэг Монголчуудын тоо 2.105.000 /хоёр сая нэг зуун таван мянга/ гэх тоон үзүүлэлт гарч байв. Энэ нь нийт хүн амын 65.9 хувь болно. Үүгээрээ бид дэлхийн хамгийн олон фэйсбүүк хэрэглэгчтэй орнуудын жагсаалтад дээгүүр ордог. Гэвч сошиал орчин дахь соёлд суралцсан хэрэглэгчид тэдний дунд цөөн. Биеэ үнэлэх, айлган сүрдүүлэх, луйвардах гэх мэт олон ноцтой үйлдэл, гэмт хэргүүд фэйсбүүк хаягны араас үйлдэгддэгийн нэгэнд залилангийн хэрэг тооцогдоно. Сүүлийн үед цахим орчинд мэрэг төлөг хийх үйлчилгээ үзүүлдэг үзмэрчид олширсон нь үүний нэг жишээ.

Монголчуудын дунд гадаадын виз авах, шалгалт шүүлгэнд орох, цагдаа шүүхэд орооцолдох гэх мэт чухал ач холбогдолтой асуудлуудаа үзмэрч, мэргэч төлөгч гэх хүмүүст даатгадаг хандлага ч түгээмэл. Үүнийг дагаад “Хараал хариулна, орлогын үүдийг нээнэ, виз гаргана” гэх мэт зар тавьж үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс олширсон. Харин фэйсбүүк хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, онлайнаар мөнөөх үйлчилгээг амладаг хүмүүс нэгэнт бий болжээ. Сошиал хэрэглэгчид маш олноор уг хүмүүстэй холбогдож, үйлчилгээ авахыг хүсэж байгаа байдал нь чухал сэдэв.

Хөндөгдөж буй сэдвийн хүрээнд фэйсбүүкийн араас “зургаа дахь мэдрэхүйгээ ашигладаг” нэгэн хэрэглэгчийг онцолсон юм. Тэрбээр Live Stream хийж өөрийн мэргэлэх, далдыг харах үйлчилгээгээ сурталчилдаг бөгөөд цахим гүйлгээгээр төлбөр авдаг аж.

“Хүмүүстээ оройн мэндийг хүргэе. Гадаад дотоодод суудаг, ажил нь амждаггүй хүмүүс онлайнаар холбогдоод үзүүлж болно. Амьдралын янз бүрийн асуудлуудыг үзэж, мэргэлж өгдөг. Таны овог, нэр, жил гэсэн гуравхан мэдээлэл л шаардлагатай. Өөр ямар ч асуултгүйгээр өөрийн чинь тухай хэлээд өгнө. Үзүүлэх хүмүүс чатаар холбогдож болно оо” хэмээн нэгэн эмэгтэй эгээ л бараа бүтээгдэхүүн худалдах гэж буй мэт өнгө аясаар хэлнэ. Уг Live бичлэгээ зарын нэгдсэн группүүдэд тогтмол хийх бөгөөд, хүмүүс өөрсдийн овог, нэр, жилийг сэтгэгдэл хэсэгт тасралтгүй бичих нь анхаарал татна.

Түүн рүү хувийн чатаар холбогдоход, үзүүлдэг үйлчилгээний тарифийг танилцуулав. Ажил, амьдралын ерөнхий төлөв байдлаа мэргэлүүлэх бол 10 мянга, тодорхой нэг асуудлын хүрээнд мэргэлүүлэх бол 20 мянган төгрөг төлдөг бололтой. "Live бичлэг явагдах үеэр мэргэлэх үйлчилгээ үзүүлдэггүй” гэх уг фэйсбүүк хэрэглэгч эхлээд төлбөрөө авдаг. Олон ч иргэд үл таних үзмэрч гэх хүнд шуудхан л итгэж өөрийн мэдээллээ өгөөд зогсохгүй, хүссэн төлбөр мөнгийг нь шилжүүлж байгаа нь харагдав.

21-р зуун гарсаар даруй хорин жил өнгөрчээ. Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш соёлжих, боловсрох багагүй хугацааг элээв. Гэвч өнөөдрийг хүртэл сошиал орчинд залилан, луйвар үйлддэг хувь хүмүүст амар хялбар итгэж, хувийн аюулгүй байдал болон мөнгө санхүүгээрээ хохирдог байдал үргэлжилсээр байна. Үйлчлүүлэгч байгаа нөхцөлд тэд дээрх мэтийн үйл ажиллагааг явуулж буй. Фэйсбүүк хэрэглэгчид аливаад бодитой ханддаг, аливаа зүйлийн наана цаатахыг тунгааж, сошиал орчинд хянамгай хандаж сурч байж зөв хэрэглээг бий болгож чадна.

Нөгөөтэйгүүр, иргэд хэрэв энэ төрлийн залиланд өртсөн бол хөдөлмөрийн хөлснөөс доош хэмжээний мөнгөө алдсан тул цагдаагийн байгууллага төдийлөн тоодоггүй. Нэр ус, зураг хөрөггүй уг фэйсбүүк хаягийн эзнийг олоход ч хэцүү гэдгийг залилагчид мэдэж, хуулийн цоорхойг сайн ашигладаг. Олдлоо ч цөөхөн хэдэн төгрөгийн торгууль төлөөд л өнгөрнө. Иймд иргэд та бүхэн фэйсбүүк дэх мэдээллүүдийг сайтар нягталж, харилцаж буй хүнийхээ нэр ус, зурагтай сайтар танилцаж, баримтжуулж байж санхүүгийн харилцаанд орохыг анхааруулж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
9 сар 27, 2019 03:56

Mastitis Keflex Acheter Kamagra Oral Jelly En France [url=http://viaonlineusa.com]viagra online[/url] Lagerung Levitra Levitra 10 Mg Prezzo

StevSlarie
StevSlarie
12 сар 20, 2019 10:56

Viagra Chepa Online [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Acheter Priligy En Ligne Is Keflex A Sulfa Drug Cialis Generico Effetti Collaterali

Холбоотой мэдээ

Back to top button