Нийгмийн

МҮИС МУИС-ийн нэрийг хууль бусаар ашигласныг тогтоожээ

МУИС нь Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу National University of Mongolia, NUM, Mongolian National University, MNU,  MUIS барааны тэмдгүүдийг Оюуны өмчийн газарт бүртгүүлэн эрхийг нь эзэмшдэг билээ.

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягаас 2020 оны есдүгээр сард Оюуны өмчийн газарт дээрх барааны тэмдгүүдийг хууль бусаар ашиглаж буй Монголын Үндэсний Их Сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдол гаргасан юм.

Оюуны өмчийн газраас тус гомдолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба Монгол Улсын Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг олон улсын Ниццийн 16, 41, 42 дугаар  ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэсэн байхад Монголын Үндэсний Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг хэвлэмэл хуудас болон боловсрол, сургалт явуулахдаа ашигласан болох нь тогтоогдсон тул “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэснийг Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсанд мэдэгджээ.

Бараа үйлчилгээний олон улсын ангилал:

  1. Хэвлэмэл хуудас, цаас, шахмал цаас болон бусад ангилалд ороогүй эдгээр материалаар хийсэн эдлэл, ном хавтаслах материал, гэрэл зураг, бичгийн хэрэглэл, бичиг хэргийн буюу гэр ахуйн цавуу, зураачийн хэрэгсэл, будгийн багс бийр, бичгийн машин болон албан ажлын зайлшгүй хэрэгцээт зүйлс (тавилгаас бусад), зааварчлах, багшлах машин (багажнаас бусад), боодлын хуванцар материал, (бусад ангилалд орсноос бусад), хөзөр, хэвлэгчийн бар, хэвлэлийн иж бүрдэл
  2. Боловсрол, сургалт явуулах, хүлээн авалт, спортын болон соёлын үйл ажиллагаа ба энэ ангилалд хамаарах бусад үйлчилгээ
  3. Шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ, судалгаа, загвар, үйлдвэрийн судалгаа, шинжилгээний үйлчилгээ, компьютерийн программ хангамж болон техник хангамжийг хөгжүүлэх үйлчилгээ

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Багш
Багш
2020-10-31 10:43

Ямарч хэрэггүй сургууль мөнгө л олж байв�##� сург�##�т мэдлэг ямарч хамаагүй татан буулгаж мэргэжил сург�##�т болго мэргэжилтэй ажилчид маш их хэрэгтэй байна юуч мэдэхгүй дипломны гол монголд хэрэггүй ар гэрийнхээ хамаг мөнгийг нэг шун�##�тай шулаач нөхөрт тушаагаад чанаргүй сайн дүн тавиулсан дипломоор юу хийх вэ тэрний оронд сайн мэргэжилийн ажилчин бол амьдр�##�д хамаагүй дээр шүү хүүхэд з�##�уучууд аа

Уул
Уул
2020-10-31 12:22

Үндэсний их сургууль гэгчийг яар�##�тай татан буулгажээ.Энэ бол сургууль биш ,зүгээр л бизнесийн газар.Ард түмний хүүхдүүдийн хувь заяагаар тоглож байгаа газар шүү.МҮИС гэсэн нэрийг яар�##�тай хурааж авах шаардлагатай.!!!!!

зочин
зочин
2020-11-03 00:04
Reply to  Уул

Жинхэнэ шун�##�ын тулам болсон жижигхэн биетэй Мөнхбат гэгч этгээд эзэн нь

Тарвага
Тарвага
2020-10-31 12:34

МҮИС бол Тарвагыг сургууль шүү Хонгилоор чирүүлэвдээ

Зочин
Зочин
2020-10-31 12:39

ЁСТОЙ МУУХАЙ СУРГУУЛЬ МҮИС

Гарамаа
Гарамаа
2020-10-31 18:49

тэгээд энэ муухай сургуулийг хэзээ хэн татан буулгаж хөөж хөдөө гаргах юм бэ?? аан?

Зочин
Зочин
2020-10-31 20:08

Энэ муухай сургуулийн нэрийг нь сольмоор юм аа!!!бусармаг аргаар МУИС-ийн нэр хүндийг ашиглаж байна!!!одоо бүр МУИС-аа нүүлгээд хотод үлдэх гээд байгаа сургууль гэжугаа.

Bagsh
Bagsh
2020-11-01 15:06
Reply to  Зочин

Surgaltiin chanar daanch denduu muu shuu.Setgelni zovohgui reklamdah ymdaa.

Зочин
Зочин
2020-11-01 16:34

Анх үүсгэн байгуулагдахад нь ийм нэр олгосон нь сонин

Зочин
Зочин
2020-11-01 21:23
Reply to  Зочин

Үгүэ анх чандмань эрдэнэ нэртэй коллеж гэж бсима

irgen
irgen
2020-11-01 16:58

tegeed neree yagaad uurchilduggui yum bol

Зочин
Зочин
2020-11-02 09:06

Торгоод л болоо юу? Хөдөө орон нутгийн хүүхдүүдийг оюутан нэрээр цуглуулж ямар ч хэрэгцээгүй цагийг нь үрж, тархи угааж бга, гоё нэрээр х�##�хавчилсан, нөгөөдүүл нь өөрсдийгөө нээх мундаг сургуульд сурдаг гээд бодчихсон.

Холбоотой мэдээ

Back to top button