НИЙГЭМ

Монголын үндэсний их сургуульд таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж  өөрсдийгөө тодотгож, цахим хуудас  болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна.

Энэ нь Зөрчлийн тухай хуульд  хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг  хориглосон  зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсон юм.

Өөрөөр хэлбэл Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байгаа юм.  

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул  Монгол Үндэсний их сургуульд  тус хуульд заасны дагуу торгууль ногдуулав.

10.1 дүгээр зүйл. Зар сурталчилгааны тухай хууль зөрчих

1.Зар сурталчилгааны тухай хуульд заасан:

1.1.зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн;

1.2.интернетээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй;

1.3.хуулиар түгээхээр тусгайлан заасан сэрэмжлүүлгийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button