Нийгмийн

Ж.Чинбүрэн: Монголчуудын насжилт залуу учир хүндрэл бага гэж итгэж байна

УИХ-ын чуулганы цахим хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг батлах юм. Хурлын үеэр УИХ–ын гишүүн Ж.Чинбүрэн:

"Юуны өмнө төсвөө батлах хэрэгтэй. Харин дараа нь төсвийн тодотголын асуудлыг ярих нь зөв болов уу. Сангийн сайд ч гэсэн дэмжиж байна. Хүн болгон гэртээ байж, шинжилгээг олноор хийснээр халдвар авсан хүмүүсийг цаг алдалгүй илрүүлж,  эмчлэх боломж бүрдэнэ.

Монголчуудын насжилт харьцангуй залуу учир хүндрэл бага байх болов уу гэж итгэж байгаа. Иргэд халдвар авснаа мэдэхгүй гадуур явж байгаад халдаах вий. Тиймээс гэрийн дэглэм барих нь хамгийн чухал шүү. Үүний төлөө бүгд хичээж ажиллая” гэв.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button