Нийгмийн

С.Баярт оногдуулсан ялыг 2.6 жил, Ч.Даваанямын ялыг нэг жил болгон бууруулжээ

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал цахимаар боллоо.

Шүүх бүрэлдэхүүнээс С.Баярт оногдуулсан анхан шатны шүүхийн 5 жилийн ялыг 2.6 жил, Ч.Даваанямд оноосон хоёр жилийн ялыг нэг жил болгон тус тус бууруулжээ.

Анхан шатны шүүхээс С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэр олж авсан чухал мэдээллийг өөрийн найз Ч.Даваанямд өгч, түүний “Петровис трейдинг”  компанид “эдийн засгийн давуу байдал” бий болгон, улмаар 418 тэрбум төгрөгийн  “хууль бус орлого” олох боломжийг олгосон гэж үзжээ.

С.Баярыг дээрх гэмт хэргээр олж авсан 418 тэрбум төгрөгийг нуун далдлах зорилгоор АНУ-ыг зорьж, улмаар Ч.Давааням болон өөрийн том охин Б.Нандин нарын хамтран эрхэлдэг бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа гэх нэрийдлээр 2010-2014 онуудад АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад дөрвөн үл хөдлөх хөрөнгийг 11.643.000 ам.доллараар худалдан авсан. Улмаар дээрх үл хөдлөхүүдийг борлуулж олсон орлогоо АНУ дахь өөрийн болон эхнэрийн дансаар авч мөнгө угаасан хэмээн шүүхээс үзсэн.

Яллах дүгнэлт болон прокурорын тогтоолд С.Баярыг мэдээлэл олж өгөх, давуу байдал бий болгох, хууль бус орлого олох, мөнгө угаах зэрэг дараалласан уялдаа бүхий гэмт хэргүүдийг үйлдсэн, эдгээр нь баримтаар нотлогдсон болохыг бичжээ.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдний хууль бусаар олсон орлогыг хураах, С.Баярт 5 жил, Ч.Даваанямд 2 жилийн ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

    1. Монголын баялгын цөлмөгчид их наядтангууд мянганы луйварчид монголын шүүх засагл#### өмхийрч ялзарсан байцаа гэсэн үг наад хулгарууд чинь тэгэсхээд тэнсэн харг####зах ял болгох хувиргах бол асууд#### биш үүнд гайхах зүйлгүй баярцогт гэж луйварчин 10 жилийг 4,8 болгосон бас л тэгэсхийгээд тэнсэн харг####зах ял

  1. АВЛИГАД идэгдсэн шүүхээс өөр шийдвэр хэн хүлээх билээ. ТӨРийн гурван өндөрлөг арга хэмжээ авахгүй байгааг бодоход тэдэнд авлигачин шүүгч нараас с####ах хүсэл ####га. АРД түмэн л авлигачин шүүгч нарыг үзэн явах юм даа.

  2. Ингэж байхаар зүгээр тэнсэн болгоод дуусгаач. Тэр 418 тэрбум төгрөг төрийн дансанд орсон юм уу?
    Хөгийн юмаа, Монгол шүүхээ гэж ….

    1. баяр баярцогт баямбасайхан ганболд сайханбилэг энхсайхан нар гадныхантай үгсэн хувилдаж монгол улсад 176 их наяд төгрөгний шууд хохирол учируулсан гадныханд 100 хувь ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн эх орондоо болохоор зөвхөн өр өр бас дахин өр 100 хувь бүрдүүлчихсэн одоо тэгээд нөгөө лайг ард түмэн үүрч байна даа тэд бол эх орноосоо урвагчид эх орноо худ####дсан этгээдүүд төдхөн гадныханы захилгаар суллагдчихана

  3. луйварчдыг хамга####ахаа болиоч,ардын хүүхэд б.сан бол ялыг нь нэмээд явсан даа хар новшнууд.Шүүх нь ийм арчаагүй байхад төр яаж цэвэрших юм.Даргын төлөө луйварын төлөө бүгд л зүтгэж таарна.Монгол улс МӨХНӨ.

  4. Хэлэх муу үг олдохгүй юм.
    Та нарын энэ их луйвраас болж амьдр#### ядуурч, ҮҮНИЙ УЛМААС заримдаа унааны мөнгө, аяга хоолоо ч з####гуулж чадахгүйд хүрсэн иргэд Тэнгэр баганадсан барилгуудын чинь “умгар” өрөөг түрээслэн олсон ихэнх мөнгөө эргүүлэн өгч, хогийн цэгийг ухан өдрийн т####хны мөнгөө олох гэх мэтээр амьжиргаагаа з####гуулж байгааг Их наядтангууд та нар ойлгож л байгаа. Яагаад энэ “өөдгүй өт хорхойнуудаа” ялаас хэлтрүүлээд байдаг юм бэ??? Яагаад амьдр####ын эрхээр “х####ьтарсан” жирийн монгол иргэдийг “ясыг нь цайт####” суулгаад, насанд нь, хэрэгт нь хэтэрсэн ял оноогоод “шоронд хатаана” вэ???
    Өнөөгийн улс төр гэж хашгирах хэн ч гэсэн ЛУЙВАРЧИН. ХУЛГАЙЧ бас АВИЛГАЧИН тэгээд бас УРВАГЧ!!! Баттулга, Хүрэлсүх болон МАН АН хоорондын өрсөлдөөн, өшөө хорслоосоо болж Монгол төрийг бүү гутаа, Монголын ард түмнийг бүү доромжил!!! АН төрөөс ########сан, одоо МАН ######## aa!!!
    Цар тахлын аюул нөмөрчихлөө. Тийм л сүрхий юм бол Та нар илэн д####ангүй ярилцаад хөрөнгө мөнгөнөөсөө ХАНДИВ ТУСЛАМЖ цуглуул л даа. Занданшатар 20 сая өгсөн. Бага өгсөн, гэхдээ санаа нь ЗӨВ ш дээ. Хүрэлсүх, Баттулга 2 АХ НАР чинь бүгд амтд байна. Одоо л “үлйийн үрээ нимгэлэх” ЦАГ ДОР ирлээ ш дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button