Нийгмийн

Дархан-Уул аймагт даваа гарагаас бүжгийн клуб, бөхийн секц, сүм хийдүүд ажиллана

Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ "Өнөөдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Улаанбаатар хотоос иргэд хүлээн авахгүй. Харин хоёрдугаар сарын 1-нээс хойш хэрхэн иргэдийг татан авах талаар шийдвэрүүд гарна” гэлээ.

Үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон байгууллагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

  • 2021.01.25-наас эхлэн бүжгийн клуб, бөхийн секц, ЕБС-иудын дэргэдэх спортын дугуйланг нээнэ.
  • 2021.01.25-наас сүм, хийдүүд тодорхой хязгаарлалттай хаалттай горимоор ажиллана. Гэхдээ онлайнаар болон утсаар захиалга авч дотооддоо үйл ажиллагаа явуулна.
  • 2021.01.28-наас үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчилнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2021 19:13

Ymar goeiin amjilt husii,

Холбоотой мэдээ

Back to top button