УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Гадаад харилцаагаа нээ, хүнийг энд тэнд хорихоо боль

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.Хуультай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Вирусийнхээ учрыг олмоор байна. Бид хэтэрхий айдаст автаад их хөрөнгө зарчихлаа. Одоо вирус тарчихсан. Хүн амьтан эндэхгүй байна шүү дээ. Энэ байдалтайгаа зохицсон арга хэмжээ авъя гэж Я.Содбаатарт хэлж байсан. Зохицож амьдрах чиглэл рүү явмаар байна. Хүн, малд яаж нөлөөлөхийг судалмаар байна шүү дээ. буудалд тусгаарлаад байгаа чинь гадаад оронд шорон гэсэн үг. Бусад оронд гэрт нь тусгаарлаж байна. Цахим гав маягийн юм зүүгээд өгчихдөг юм байна.

Гадаадад зорчих асуудал бол хүний эрхийн асуудал. УОК зохицуулж байхаар хуульд тусгачихсан. Үндсэн хуульд заасан хүний эрхийн асуудлыг зүгээр комиссоор шийдвэрлүүлж болохгүй. Гадаад харилцаагаа одоо нээ. Хүнийг энд тэнд хорьдгоо одоо боль. Бид ард түмнийг төлөөлж байгаа биз дээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-27 10:59

Вирус хавтгайраад эмнэлэг пиг дүүрээд эмч нар хүрэлцэхээ болих үед Даваасүрэн ирж ажиллах уу?

Зочин
Зочин
2021-01-27 11:00

Хөл хорихгүй гэхээр хавтгай х�##�двар тархана, яахав мөнгөтэй танил т�##�тай та нар мэтийнхэн дуртай эмнэлэгт дуртай үедээ очер дугааогүй хэвтээд эмчлүүлчихнэ, ядарсан иргэд хаачих уу? Өрхийн эмнэлгийн үүдэнд очкрлож байгаад эмчид үзүүлж чад�##�гүй бурханы орон руу морилно биз!!!

Зочин
Зочин
2021-01-27 11:14

Virusiin uchriig oloh gej delhii dayaraa l hudulj bga bz de Onts ayultai tsar tahlin ued hul horioni deglem hamgiin turuund avah yostoo arga hemjeenuudiin neg gej bas l delhii niiteeree huleen zuvshuurigdsun Ter buu hel anagaahin shinjleh uhaan emnelzuin anhan shayni shaardlaga yum bish u

Зочин
Зочин
2021-01-27 11:21

Delhii niitiig hamarsan tsar tahlin ued hunii erh geheesee irgediin eruul mend hunii niigmiin eruul mend ulmaar aly uls orni undestniii ayulgui baidal niit hun turulhtunii ayulgui baidal negdugeert tavigdaj bn sh de

зочин
зочин
2021-01-27 11:45

Энэ Даваасүрэн гишүүн солиорчихсон байна

гал
гал
2021-01-27 12:11

солиот

Зочин
Зочин
2021-01-27 12:44

Супер поп гар байндаа.

Холбоотой мэдээ

Back to top button