УЛС ТӨР

Засгаас ҮҮРЭГДСЭН ч Х.Бадамсүрэн 571 саяар цалинжиж, сайд дарга нар ТАНСАГЛАЛАА орхиж чадахгүй

Кейсүүд: 

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн өнгөрөгч онд 571 сая төгрөгийн цалин авч, охиныхоо 102  сая төгрөгиийн сургалтын төлбөрийг төлүүлсэн баримт сөхөгдсөн. Тус үйлдвэрийн орлогч захирлууд сардаа 20 сая төгрөг авах бөгөөд захиргаа удирдлагын зардал нь нийт цалингийн 8.8 хувийг эзэлж байгаа талаар хэвлэлүүд хөндөв. 

-Монголбанк эдийн засгийн гүн хямралтай үеэр 300 сая төгрөгийн фитнес заал тохижуулах хэрэглэлийн тендер зарласан. Олон нийт, хэвлэлийн хүрээнийхэн эсэргүүцэхэд Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Шантаажны сэдэв үүссэн учир тендерээ цуцаллаа” гэж ууртай мэдэгдэв. 

-Өмнөговь аймгийн ИТХ-ын албаны машиныг нэрээр 257  сая төгрөгөөр Лексус 570 авах тендер зарлагадав. 

-“Монголросцветмет” ТӨҮГ  289 сая, 93 сая төгрөгөөр тус тус суудлын автомашин худалдан авах тендер зарласнаа өөрчлөлт оруулах хүсэлт илгээжээ.

Шийдвэр:

Засгийн газраас 2021.02.17-ны өдөр ТӨҮГ, ТӨХК, орон нутгийн өмчит газруудыг хэмнэлтийн горимд шилжүүлж, шинээр автомашин, тавилга худалдан авахгүй байх, цалин хөлс шагнал урамшуулал нэмэхгүй байх, цаасан мэндчилгээ, бэлэг сэлтийн зардал гаргахгүй байх, орон тоо нэмэхгүй байх, сурталчилгааны чиглэлд ихээр мөнгө төсөвлөхгүй байх чиглэлүүдийг өгсөн.

Гэвч бодит байдал дээр Засгийн газраас үүрэгдэнгүүт дарга нар тансаглалаа зогсоох эсэх нь асар бүрхэг. Сайд нарын тухайд ч тэр, шинэ албаа авсныхаа дараа нойлоо засан тохижуулж, сандал ширээгээ хүртэл солиулдаг тогтсон жишиг бий. Нэг сайд заавал модон сандал дээр суух лүндэн буулгаснаар эхний загвар гологдож, хоёр ч удаа түүнд зориулан сандал хийлгэсэн талаарх яриа хөвөрдөг. 

ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг очиход ШШГЕГ-ынхан тал засахдаа лексус 570 авч, асар үнэтэйгээр тоноглож өгсөн асуудал нэлээд удаан яригдсан. Очсон яамныхаа машиныг голох, хээ нь элэгдсэн дугуйнд нь хүртэл сэтгэл хангалуун бус байдал үзүүлдэг нь манай дарга, сайд нарын бүр тогтсон жишиг. Харин энэ удаагийн Засгийн газрын сайд нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгөнгүүт гэнэт тансаглах хүслээ гэнэт татаж чадах уу гэдэг асуудал үүсч байна. 

Агентлаг, ТӨХК, ТӨҮГ, аймгуудын ЗДТГ, орон нутгийн өмчит газрын дарга нарын тухайд ч тэр тансаглалаа шууд зогсоочихно гэхэд асар хэцүү. Засгийн газраас автомашин авч болохгүй гэсэн шийдвэр гаргачихаад байхад л зэрэгцээд Хэнтийн аймаг, “Монголросцветмет” тэргүүтнүүд суудлын үнэтэй автомашины тендер зарлачихсан байх жишээтэй. 

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Засгийн газраас  хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гарлаа ч “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн 571 сая төгрөгийн цалингаа авч, жилдээ хэдэн арван саяар нь мөнгөн аяга авахаа зогсоочихно гэвэл түүн шиг худлаа зүйл гэж үгүй. Х.Бадамсүрэн гэнэт ухаажаад, үнэтэй тавилгуудаа зарчихгүй, охиныхоо төлбөрийг яаж ийгээд үйлдвэрээсээ гаргуулах гэж л зүтгэх нь тодорхой. Ерөөс агентлаг, ТӨХК, ТӨҮГ-иудын захирлууд нэг томилогдоод очлоо л бол тэр газраа хаан сууж, хүссэн эрх ямбаа эдэлцгээдэг тогтсон жишгийг Засгийн газрын ганц чиглэлээр халчих боломжгүй юм. Цаашлаад тийм үүрэг өгөөд сууж буй Засгийн газрын гишүүд нь ч эрх ямба эдлэх амбицаа дарж тоглоход асар хэцүү. Улсын төсвийн орлого 20 гаруй хувиар тасрах нь тодорхой  болж, зах зээл рүү механик аргаар Төв банк мөнгө нийлүүлэх гэж буй ийм үеийн зовлонг том дарга нар амьдрал дээрээ мэдрэх ч үгүй. Хамгийн хүндийг нь харин хэдэн ажилтнаа цалингийн тасалдалгүй шиг чирэхийг хичээж буй ААН-үүд л үүрч байгаа юм. Тэгэхээр Засгийн газраас бүр нарийвчилж, дарга нарын тансаглах боломжийг сайтар хааж өгөхгүй л бол эдийн засгийн хямрал үнэндээ тэдэнд нэг их хамааралгүй өнгөрөх юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
вэ
вэ
2021-02-22 09:18

ард олон өлсөх нь ноёдод ямхр хамаа байх вэ

уншигч
уншигч
2021-02-22 09:26

Жилдээ аагас тэрбумаар ц�##�инждаг юм уу. Ээ энэ бүр хэтэрчээ. Бадамсүрэн чинь тансагладаг юм байна.

уншигч
уншигч
2021-02-22 09:27

Жилдээ хагас тэрбумаар ц�##�инждаг юм уу. Ээ энэ бүр хэтэрчээ. Бадамсүрэн чинь тансагладаг юм байна.

Ганбаа
Ганбаа
2021-02-22 09:46

Мэргэшсэн автоматикийн инженер 3 саяаар ажиллахад бэлэн.

Зочин
Зочин
2021-02-22 11:37

Нөгөө �##�тан босго жаран чинь эдний бэр биздээ

ҮНЭН
ҮНЭН
2021-02-22 14:00

Бадамсүрэнг шууд бууд

ҮНЭН
ҮНЭН
2021-02-22 14:01

Оюунэрдэнэ юу хийгээд байгаа нохой вэ

Аюуш
Аюуш
2021-02-22 23:37

Бадамсүрэн экскаватор болж уурхай ухаад, үйлдвэр болж зэс баяжуулдаг юм уу. Хагас тэрбумын ц�##�ин аваад хахдагггүй юм байх даа. Үүнийг болиулмаар байна. 450 сая-ийг нь өнчин өрөөсөн хүүхдүүд, өвчнөөс болж үхэх гэж байгаа хүүхдүүдэд нь өгөх юмсан. Жирийн иргэн жилд 12 сая ц�##�ин авч чадахгүй шүү дээ.
Ийм тэнцвэргүй байж болохгүй. Бадамсүрэн ичиг ичиг.

Back to top button