УЛС ТӨР
Н.Цэрэнбат “чичирсээр” сайдын зөвлөх болжээ

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат 2020 оны УИХ-ын сонгуулиар 15-р тойрогт нэр дэвшсэн ч сонгогдолгүй үлдсэн.
Ингээд яаж ийгээд төрийн өндөр албан тушаалд томилогдохоор найраа, тохироо хийдэг улс төрчдийн замналаар тэрбээр Худалдан авах ажиллагааны газрын дарга болохоор зүтгэж буй тухай мэдээлэгдэж байсан. Түүнийг МАН дотор аль ч талд нөлөөлөл үүсгэж чаддаг гэж ярьдаг.
Тэгвэл 2021 он гараад Н.Цэрэнбат ХХААХҮ-ийн сайдын зөвлөхөөр томилогдсон байна.
УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа ҮСХ-ны даргаар томилогдохоор тохирсон байсан ч больж, УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсонтой адил сцен явжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлаа хийж чадаагүй, албан тушаалд их удаагүй солигдсон, хариуцан ажилласан салбартаа өөдтэйхэн амжилт гаргачихаагүй, орох газаргүй болсон "золбин тэнүүлч" нөхдүүд ЗӨВЛӨХ хийгээд байх юм. МАН-ын ийм сохор томилгоог ерөөсөө ойлгохгүй юм. Ийм хүмүүс заавал нэг албан тушаалд очиж байх ёстой гэдгийн учир шалтгаан нь юу юэ? Мэдээж нам дотроо өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд ашигтай "бэлэг" биедээ өгч байсны хариу "шан" л биз дээ. Боловсон хүчний бодлого гэж алга, бас үнэхээр боловсорсон улс төрч ч гэж МАН-д даанч алгаа. Ийм хүмүүс ингээд салбар бүрт үсчээд явахаар ЯАЖ эдийн засаг урагшлах вэ, ОЮУКАА? Боловосон хүчний асуудал, томилгоон дээрээ ч анхаарал тавиач ээ. Бүр хүн хүч дутагдаад байдаг бол бусад нам эвсэл, ард иргэдийн дундаас "оготны нүхэн дэх сувднуудыг" нь олооч дээ. Арай ч дээ
Хаа очиж энэ хүн улсад хэрэгтэй 1 ажил хийсэн шүү. Дархан цаазтай газруудын төлбөр дээр. Одоогийн сайд дахиад 2 дахин нэмчихвэл маш сайн