НИЙГЭМ

Отроор 600 малаа алдсан Л.Хүрэлбаатарт өмнөговийнхон сэтгэлийн гараа сунгажээ

29 жил мал малласан малчин Л.Хүрэлбаатар энэ жил отроор яваад 720 малаасаа 80-тай нь л үлдсэн. “600 малынхаа арьсыг өвчиж байхдаа нэг шуудай тэжээл авч, ганц мал ч болтугай онд оруулъя гэж бодсон” хэмээн ярьсан түүний ярилцлага өчигдөр манай сайтад нийтлэгдсэн билээ. Ярилцлагыг энд дарж уншина уу.

Тэрбээр одоо Өмнөговь аймгийн Ханхонгор сумд оторлож байна.

Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ЗДТГ, ИТХ болон Залуучуудын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл Л.Хүрэлбаатарт тусламжийн гараа сунгажээ. Ингэхдээ 10 боодол өвс, 20 литр бензин, иргэдээс цугларсан хандивын мөнгө зэргийг гардуулан өгч, “Хавар цаг ирэхээр нутагтаа очиж, малаа өсгөн аз жаргалтай амьдраарай”  хэмээн ерөөжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 25, 2021 00:09

Boloodoo

Иргэн
Иргэн
2 сар 25, 2021 21:44

Тэнхэлүүн явахад тэмээгээр тус�##�санаар , тэвдэж явахад тэвнээр тус�##� гэж . Цөөхөн монголчууд бие биеэндээ дэмтэй явах сайхандаа .

irgen
irgen
2 сар 27, 2021 23:43

Heerhiidee amjirgaani hedeese salaad.ymar hetsuu bn.Uls uo ch egehgui egehgui sandal suudlaa bulaatsaldsan durakuud.Dornogovi ch gesen otorchidoo huugeed l bga shu.SU.Batbold.G.Mumhtsetseg 2 ydahdaa otorchid deeree ochdog boloosoi.

Холбоотой мэдээ

Back to top button