НийгмийнНИЙГЭМ

Өнөөдөр олон улсын шүдэнзний өдөр

Өнөөдөр олон улсын шүдэнзний өдөр. Жил бүр гуравдугаар сарын 2-нд дэлхийд нэг сонин гэмээр баяр буюу Олон улсын шүдэнзний өдрийг тэмдэглэдэг байна. Ийм баярыг тэмдэглэхдээ яагаад энэ өдрийг сонгосон тухай янз бүрийн мэдээ байдаг аж. Гэхдээ олон арван жилийн туршид шүдэнз хүний амьдралын юугаар ч орлуулшгүй, нэн чухал эд зүйл байсан гэдэгт бүгд санал нийлдэг юм.

Тиймээс өнөөдөр ч шүдэнз нь гал гаргах тун энгийн, хямд төсөр аргын хувьд бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Фосфорыг нээснээр шүдэнзийг боловсронгуй болгоход их дэвшил хийсэн байна.

Манай оронд 1955 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод жилдээ 400 мянган хайрцаг шүдэнз үйлдвэрлэх хүчин чадалтай шүдэнзний үйлдвэр ашиглалтад орж, улс орны хэрэгцээг үндсэнд нь хангаж байсан түүх бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button