УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

ХАРДАХ ӨНЦӨГ: Засгийн газар, УИХ-ын гишүүд иргэдээсээ урьтаж вакцин “шахуулах” шударга уу

Манай улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ноос коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Түүнээс хойш долоо хоногийн дотор 8000 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд вакцинд хамрагдсан байна. Энэ тоо нь эхний ээлжинд вакцинд хамрагдах 16 байгууллагын ажилчдын дөнгөж 12 хувь юм.

Гэтэл БНСУ-д хоёрдугаар сарын 26-наас хойш вакцинжуулалт эхэлсэн юм. Түүнээс хойш гурав хоногийн хугацаанд тус улс 23086 иргэнээ вакцинд хамруулаад байна. Тиймээс олон нийтийн дунд манай улсад вакцинжуулалт маш удаан хийгдэж байгааг шүүмжилцгээж байна.

Гэтэл үүний хажуугаар зорилтот бүлгийн 16 байгууллагын ажилчдаас гадна гадуур далд байдлаар хүмүүс вакцинд хамрагдаж эхлээд байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхлан вакцин тариулсан гэдгээрээ давуу эрх эдлээд байгаа юу гэлтэй Засгийн газрын ажлын албаныхан бүгд вакцинд хамрагдсан сурагтай.

Одоо ар араасаа УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилчид вакцин тариулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тодруулбал УИХ-ын гишүүд энэ сарын 9-14-ны хооронд “AstraZeneca” вакцины эхний тунг хийлгэхээр болсон байна.

Өнөө шударга ёс хаана байна вэ. Энэ нийгмийн авч явж буй хөдөлмөрийн насны ажиллах хүчнээ хэдэн жилийн дараа ч вакцинжуулж мэдэх нөхцөл байдалд байгаа хэрнээ төрийн томчууд нь өөрсдөө үнэгүй вакцинд шүлэнгэтэн дайрч, иргэдээсээ урьтаж дараалал дайрч цар тахлаас өөрийгөө хамгаалах гэж буй нь маш муухай, ичих нүүргүй харагдаж байна.

Оочир дайраад өвчнөөс сэргийлчихсэн хойноо ард түмэнд коронавирус тусаад үхнэ үү, сэхнэ үү тэдэнд төдийлөн хамаатай биш болох биз. Өчигдөр МАН-ын 100 жилийн баярын өдөр Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхдөө маск ч зүүхгүй пээдэлзэцгээгээд байсны учир энэ байж.

Хэнд нь вакцин тариулаад, хэн нь хоосон үлдэх вэ. Хэн нь үнэгүй вакцин хийлгээд, хэн нь худалдаж авч хийлгэх вэ. Энэ удаашралтай байдлаараа Монголын нийт хүн амаа вакцинжуулахад хэдэн жил зарцуулах тоо гарчхаад байгаа энэ үед аж ахуй нэгжүүд амь амиа бодож, ажилчдаа өөрсдийнхөө хөрөнгөөр л вакцинжуулах нь л онох байх. Бид ойрын хугацаанд үнэгүй вакцин тариулна гэж хүлээвэл ёстой мянгуужингийн үлгэр болох байх шүү.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

  1. Иргэд нь тариулахгүй гээд тэнэгтээд байгаа юм чинь яах ёстой юм. Хог дээр хаях юмуу?

  2. энэ байдлаар бол Дарга нар нь Цоо эрүүл Иргэд нь Х####двар тээгч Хавьтагч болцгоож юун өнөөх Эдийн засагаа Сэргээх вэ харин ч бүүр Эсэргээрээ Иргэд ээ Эрүүлжүүлэх гэж Өдар ирэх тусам Х####двар авагчидын тоо улам нэмэгдээд байхад бас Хилээ нээнэ ч гэх шиг

  3. Авч ирээд тарья гэхээр муу 76 эхэлж тариул тэгээд дараа нь тариулна гэж атгаацлана.76 тариулчии гэхээр ард иргэдээ хаялаа гэнэ ойлгохгүй юмаа та нарыг

  4. Энэ бол Ариун явд####. Дарга нар л эрүүл, саруул, амьд байхгүй бол болохгүй, иргэд яах вэ дараа вакцин олдвол тариулна биз. Аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирнэ гээд байгаа, өөрт хэрэгтэй гэвэл мөнгөө төлөөд тариулж болно ш дээ.

  5. Засс, хардах ерх гэчихээд болсон юм шиг бичээд л солиорчихийн. Тэгээд ч ард түмнээ вакцинаар ####ах нь эхлээд 76-д хий гээд л сэвээд байсан биздээ?! Ёс зүйгүй, наад захын мэдлэггүй сэтгүүлчид ард түмнийг т####цуулсан худ#### мэдээллээрээ нийгмийн бухимдуулж асар их нүгэл үйлдэж байгаа гэдгээ ухаарах цаг болсон!!!

  6. Үнэн бол одоо яахав дээ. Ардчилсан намынхан 2012-2016 оны хоорондтөр барьж байхдаа цус####сан таван их наядынхаа мөнгөнөөс хүн хөлсөлж худлаа мэдээ тараадгийг тагнуулынхан яагаад баривчлахгүй байна.

  7. Орчин цагын Монголын төрийн худраггүй төр баригчдын өнгө нь ховхорч зэс нь цухуйж байгаа нь тэр ээ … Монголын худраггүй төр баригчдын эсрэг Монголчууд хамтдаа энэ худраггуй төр баригчдын х####ж шинэ Монголын шинэ эрүүл төрийн түшээд байгуулах хэрэгтэй …

  8. БИДНИЙГЭЭ АВЧ ЯВДАГ БАЯЖУУЛДАГ ДАРГА НАР МААНЬ ӨВЧИЛЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ . АРД БОРЧУУД ЯАХ ВЭ ? ДАРГА НАР МААНЬ ЭРҮҮЛ БАЙЖ БАЙВАЛ!!!!!!

  9. БИДНИЙГЭЭ АВЧ ЯВДАГ БАЯЖУУЛДАГ ДАРГА НАР МААНЬ ӨВЧИЛЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ . АРД БОРЧУУД ЯАХ ВЭ ? ДАРГА НАР МААНЬ ЭРҮҮЛ БАЙЖ БАЙВАЛ!!!!!!

  10. Шадар сайд Амарсайхан өөрийнхөө хувийн компанийхан, Зайсан хилл, Зайсан скуэрийн ажилчиддаа нууцаар вакцин тариулсан. Eguur.mn Ш####гаж ард түмэгд мэдээлээрэй

  11. Ганц нэг хүн вакцин хийлгэх дургүй байж болно. Манай удирдлага “сайн дураараа” гэсэн үг яриад байна лээ шүү. Үндсэн хуулиар амьд эрүүл явах эрхтэй. Тиймээс х####двар авахгүйн тулд ####бан журмаар вакцих хийх ёстой шүү. Олонхийн эрхээр амьдарна аа Мөн мэргэжлийн эм хангамжийн байгууллагуудад вакцин оруулах эрхийг олгоорой. Улс төрийн ш####тгаанаар ####ь нэгийгээ боох хандлага гаргав#### нийгмээрээ зэвүүцэх болно. Худ####даа Хөгжлийн банкны харилцагчидаа вакцинжуулах санаачилга яагаад чимээгүй болов. Аливаа улс төрийн, намын, хувь хүний нэр төрийг бодсон зүйл гаргав#### монгол түмэн хатуу цээрлүүлэх болно. Анагаахын бүх томчууд хэд хэдэн вакциныг Монголдоо бүртгүүлсэн. Энэ бол ханг####ттай шийдвэр ээ. Орос, Хятад 2-г шахаж боох гэсэн өрнөдийн бодлогыг дагаж үл болно оо.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button