УЛС ТӨР

МҮОХ: Ерөнхийлөгч болон Н.Түвшинбаярын нэрийг зориуд оруулж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

Твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр "Засгийн газар эдийн засгийг дэмжиж, хямралыг гэтлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд залуусыг фитнесст хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд голлох үүрэгтэй оролцоно" гэсэн утга бүхий ташаа мэдээлэл гарах боллоо.

 МҮОХ нь хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадам болох олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа оролцуулж, эх орныхоо нэрийг гаргах эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бахархам түүхтэй байгууллага. 

Засгийн газрын холбогдох албаныхны зүгээс няцаасанчлан залуусыг ажлын байраар хангахад зарцуулахаар бэлтгэж буй дээрх хөрөнгийг фитнесст зарцуулах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын нэрийг зориуд оруулж ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын хувьд, “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд саяхан танилцуулсан. 

Дээрх төлөвлөгөөг:

- Идэвхтэй, эрүүл үндэстэн

- Ялагч үндэстэн

- Спортын эко систем бүрдүүлэх

- Спорт-Хөдөлгөгч хүч

-Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. МҮОХ нь улстөржилтөөс ангид байгууллага бөгөөд тус хорооны удирдлагууд, үйл ажиллагаатай холбоотой элдэв ташаа мэдээлэлд автахгүй байхыг ард иргэдээсээ хүсье.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-03-02 14:17

яахав дээ Наад Худ�##� мэдээлэлүүд чинь хаанаас гарч байгаа нь ойлгомжтой шүү дээ өнөө л Урвагч Хүрэлсүхээр толгойлуулсан МАН-ын зүгээс л гаргаж байгаа мэдээлэл шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button