УЛС ТӨР

С.Эрдэнэ: АН эв нэгдэлтэй байж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэмээр байна

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар өнөөдөр АН-ын Үндсэн дүрмийн 3,5,6-р бүлгийн тодорхой заалтууд оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн дэмжлээ.

Мөн АН-ын дарга С. Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал хүнд байна. Ковидоор далимдуулсан эрх баригчдын дураараа авирлалт, хуйвалдаан газар авлаа. Тиймээс АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, эв нэгдлээ хангах шаардлагатай байна. АН-ын даргын сунгаа болж, намын дараагийн дарга албан ёсоор сонгогдсон тохиолдолд АН-ын тамгын дараагийн шинэ даргад хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө. Тэр болтол элдэв төөрөгдөл үүсэлгүй намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна.

Улсын Дээд Шүүх болон УБЕГ-д нэг л АН бүртгэлтэй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намын даргаар Содномзундуйн Эрдэнэ миний бие ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар АН-ын дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-03-04 16:34

д�##�дуур МАН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн Эсрэг Үйл ажиллагаа явуулж байж Ард түмнийхээ эсрэг Сөрөг хүчин болж зогсох гээд байгаа юмуу хаашаа Махан толгой, С,Эрдэнэ,

Цэцэг
Цэцэг
2021-03-04 16:50

Эрдэнэ чи одоо болиоч. Наад ажлаа АМаржарг�##� Оюунгэрэл 2-ын нэгэнд өгчих. коммунисутуудын тоглоом болж дууслаа.

Зочин
Зочин
2021-03-04 18:32

АН. МАН. МАХН-ны гишүүн С.Эрдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button