Нийгмийн

“Скайтел” ХХК “Юнител”-д гурван тэрбумын тендер алдсандаа “УУРЛАЖ”, шүүхэд хандсан ч ялагджээ

Манай үүрэн телефоны томоохон операторууд байнгын өрсөлдөөн, тэмцэл дунд үйл ажиллагаа явуулдаг нь мэдээж. Заримдаа бүр шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх тохиолдол ч гардаг.

Тэгвэл “Скайтел” ХХК “Юнител” ХХК-д тендер олгосон нь хууль бус гэж үзэж  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг шүүхэд өгчээ. Улмаар энэхүү маргааныг саяхан гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн байна.

-“СКАЙТЕЛ” ХХК-ИЙН ЗҮГЭЭС “ЮНИТЕЛ” ХХК-Д ТЕНДЕР ОЛГОСНЫГ ХУУЛЬ БУС ГЭЖ ҮЗЖЭЭ-

Тодруулбал тус хоёр компани Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт буюу 31 цэгт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” тендерт оролцжээ. Гэтэл уг тендерийг “Юнител” ХХК-д олгосон учраас “Скайтел” ХХК үүнийг хууль бус хэмээн үзэж, шүүхэд ханджээ.

Скайтел ХХК-ийн зүгээс “Манайх Тендер нээх үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийн үнэ санал болгосон байсан. Гэтэл Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/311 тоот албан бичгээр манай компанийг ирүүлсэн тендерийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-ийг хангаагүй гэж үзэн тендерээс татгалзсан байдаг. Манай компанийн хувьд шаардлагыг хангасан, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэх байтал үндэслэлгүйгээр "Юнител" ХХК-д уг эрхийг олгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй“ гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурджээ.

Харин хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын үнэлгээний хорооноос “Скайтел” ХХК ажил гүйцэтгэх явцад тавих хяналтын зардал байх ёстой байтал хяналтын зардлыг хариуцахаас зайлсхийсэн учраас тендерээс хасчээ. Тодруулбал захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад нэгээс доошгүй удаа хяналт шалгалт хийх ёстой байдаг аж. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцахаар хуулинд заажээ.Улмаар зардлыг даана гэдгээ бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлэх ёстой байсан ч ирүүлээгүй байна.

Ингээд уг гомдлыг гурван шатны шүүхээр хянаж үзээд, Скайтел ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл тухайн тендерийг “Юнител” ХХК-д олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзсэн байх юм.

-“ЮНИТЕЛ” ХХК ТЕНДЕРИЙН ХҮРЭЭНД ХӨДӨӨГИЙН 22 БАГТ 4G, 9 БАГТ 2G СҮЛЖЭЭ ОРУУЛЖЭЭ-

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Юнител” ХХК-тай 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 2.784.000.000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулжээ. Одоогийн байдлаар гэрээнд тусгагдсан 31 цэгт “Юнител” ХХК үйлчилгээгээ хүргээд эхэлсэн байна. Тодруулбал хөдөөгийн алслагдсан 22 багт 4G сүлжээ, 9 багт 2G сүлжээ хүргэсэн буюу нийт 31 багт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх, дэд бүтэц байгуулах ажлуудыг 100 хувь гүйцэтгэж 2020 оны 06 сарын 10-ны өдөр ажлыг хүлээлгэж өгсөн байна. Улмаар 2.227.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн хөлсийг захиалагчаас аваад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
2021-03-05 13:34

Скайтел ичэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт Юнител, Жи хоёр л аминд орно Моби, Скайтел хоёр “но” шүү дээ. Хөдөө гадаа яваа Моби, Скайтелтай хүмүүс өөрийгөө утасгүй гэж бод. Өнгөрсөн зун Мобитой 4хүн машинаа усанд суулагачаад холбоо барьж чадахгүй усан дотор хоносон байхад нь нутгийн хүмүүс таарч гаргаж авсан.Жолооч нь уурандаа эхнэрлүүгээ “май энэ хогийг д�##�д хий” гээд шидэхдээ усруу унагаачхаж билээ.

Зочин
Зочин
2021-03-05 22:15

skyteliig unitel hudaldaad avchihaasai

f
f
2021-03-05 22:57

mongold shudraga yavdal haana ch bhgu bolsoon

наранбаатар
наранбаатар
2021-03-06 00:21

юнителийн сүлжээг орон нутагт байгуулахын төлөө улсаас тендер зарлаж мөнгө өгч байгаа нь мөнгө угааж байгаө нэг хэлбэр. үүрэн холбооны байгууллагууд хийчнээн ашигтай ажиллаж байгаа билээ, тэнд сүлжээ тавьснаар илүү ашигтай ажиллана, нийгмийн хариуцлагын хүрээнд төрөөс тухайн байгууллагатай харилцан ойлголцож сүлжээ тавиулах хэрэгтэй шүү дээ, одоо тэгээд тэнд сүлжээ тавьснаар орж ирэх ашгийг төрд өгөх үү, тэр тэндэрийн мөнгийг хэний х�##�ааснаас авч хэнд өгч байгаа вэ

Зочин
Зочин
2021-03-06 14:31

Bi Mobi ch, Unitel ch, Gmobile ch hereglesen, bugd shulaach yum bilee, bugdiig bolison. Harin Skytel l hamgiin hyamd tariftai, mash ih uramshuulaltai, B1-t ch suljee ni baridag. Odoo gantshan Skytel-g l barij baigaa. Ger bul naiz nuhduu urialaad bugd Skytel baridag bolson. Manai egch bur 10-d jil barisan Mobi-goo hayad Skytel-d orson. Manai naiz 6 jil barisan Unitel-ee hayad Skytel baridag bolson.

Холбоотой мэдээ

Back to top button