ЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой” ХХК 649 тэрбумын татварын актын үлдэгдэл төлбөрийг Төрийн санд байршуулжээ

"Оюу толгой” ХХК өнөөдөр Төрийн санд 410 тэрбум төгрөгийг байршуулжээ. Энэ нь хамгийн сүүлд Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан 649 тэрбум төгрөгийн татварын актын үлдэгдэл дүн юм.

Өнгөрөгч долоо хоногт 230 тэрбум төгрөгийг эхлэл болгон Төрийн санд байршуулсан. Гэхдээ энэ нь “Оюу толгой” ХХК тус татварын актыг хүлээн зөвшөөрөн төлж байгаа хэрэг биш, харин хуулийн дагуу түр байршуулж байгаа үйл явдал гэдгийн тэдний зүгээс мэдэгдсэн.

“Оюу толгой” компанийн татварын маргаан Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж байгаа бөгөөд хэрэв шүүх тэдний талд шийдвэр байршуулсан татварын актын дүнгээ буцаан авах нөхцөлтэй байгаа юм.

“Оюу толгой” ХХК: Нэхэмжлэх төлсөн нь татварын актыг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш, Арбитрын маргаан үргэлжилнэ

Мэдэгдлийг энд дарж уншина уу.

Татварын ерөнхий газрын албан мэдээ:

Татварын алба “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.

  • “Оюутолгой” ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол,
  • Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийн үлдэгдлийг шилжүүлсэн байна.

Ингэснээр  Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа.

Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал 

  • Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
  • Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,
  • АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулжээ. 

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанид Монгол Улсаас гадна Австрали улсын Татварын ерөнхий газраас мөн 320 орчим сая ам.долларын татварын акт ногдуулаад байгааг "Рио Тинто” энэ сарын 2-ны өдөр мэдээлсэн байна. 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-04 23:45

Mongol ulsiig doromjilj bnadoo tanai ulsaas avsan baylgiin uchuuhen mungu tur bairshuulj bgaa shuuhiin shiidver garval butsaaj avna ntr muu hulgaich nar tatvaraa tulj chadahgui bol zugeer mongoloos z##lahguishuu alj bj yavuulna muu evrei p###aa naraa

Холбоотой мэдээ

Back to top button