НИЙГЭМ

Сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар  гуравдугаар сарын 03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай бид мэдээлсэн билээ.

Тухайн иргэнийг сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин, 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:20 цагт гэрээс нь зүүн зүгт байрлах “Улаан шугуй” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button