
Монгол Улс вакцин татан авалтаа үргэлжлүүлсээр байна.Тодруулбал “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэл “Астразенека” вакцины 112000 тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд үүнээс эхний 14400 тун энэ сарын 15-ны дотор татан авах юм байна.
Түүнчлэн ОХУ-аас манай улсад “Спутник V” вакциныг тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн. Үүний сацуу 200000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөсөн байна.
“Синофарм” компаниас 300000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол “КОВАКС” хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Файзер” вакцины 25000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа юм байна.
Хужаа биш л бол ####ь нь ч яахав дээ