УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Эрх баригчид 5.2 тэрбумаар иргэдээ, эдийн засгаа, аж ахуй нэгжүүдээ хамгаалж чадсангүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МАН, эрх баригчид коронавирусийн эсрэг хэрэгжүүлэх 5.1 их наядын хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдэгдэл хийнэ. Энэ бол 2021 оны Монгол Улсын төсөв. Монголын ард түмэн бүгд хүртэх ёстой төсвийн орлого. Гэтэл төсвийн орлогын бараг талыг нь цар тахлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ямар ч үр дүн өгөөгүй. Энэ мөнгөөр дараах гурван зүйл хэрэгжүүлнэ гэсэн.

  1. Иргэдийнхээ эрүүл мэндийн цар тахлаас хамгаалъя
  2. Эдийн засгаа хамгаалъя
  3. Компани, аж ахуй нэгжүүдийг хамгаалъя гэсэн гурван зорилт тавьсан. Энэ гурван зорилтоо хэрэгжүүлсэн үү гэдгийг тунгааж бодоорой.

Иргэдээ хамгаалж чадсангүй. Одоо өдөрт 70-80-аар алдаж байна. Хөдөө аймгуудаар гарч байна. Эдийн засгаа хамгаалах арга хэмжээ бүрэн биелээгүй. Эдийн засаг 5.3 хувиар агшсан. Сүүлийн 20 жил ийм агшилт гарч байгаагүй.

Гуравдугаарт аж ахуй нэгжүүдээ хамгаалж чадсангүй. Худалдаа аж үйлдвэрийн гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжүүдийн 75 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон буюу хагас зогсоосон. 400 мянган хүн цалингаа аваагүй гэсэн статистик гарсан. Энэ бол иргэдэд хүрч чадсангүй. Аж ахуй нэгж, ажилтнуудад хүрч чадаагүй шийдвэр болсон нь тодорхой харагдаж байна.

Тиймээс энэ мөнгөний зарцуулалтын таалар асуулга явуулсан. Хариу нь ирсэн.  2020 онд 2.4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна гэсэн. Үлдсэн 2.7 их наяд нь хаачсан юм бэ. Эрх баригчид иргэдийн амьдралыг сайжруулах ажил хийгээгүй байж 2 тэрбумаар хөшөө барьсан, 3.2 тэрбумаар усан сан байгуулсан, 53 тэрбумын музей байгуулна гэснээ 82 тэрбум болгоод өсгөчихсөн байна.

Тиймээс энэ 5.2 тэрбумын зарцуулалтын иргэддээ тайлагна. Буруу зарцуулсан бол албан тушаалтнуудад хариуцлага тооц. Түүний дараа 10 их наяд руугаа шилж. Маш олон аж ахуй нэгжийн хүсэлтээр энэ төсөл хэрэгжиж байгаа юм билээ. Дэмжиж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-05 14:15

ХҮРЭЛБААТАР МЭТИЙН ХУЛГАЙЧИД ХУВААГААД ЦУСАЛЧИХСАН ШҮҮДЭЭ ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН ЭЭ.

Зочин
Зочин
2021-03-05 17:30

5.2 их наядаар тоголчоод 10их наядаар зугаацах гэж байна хийж бүтээсэн юм үлдэхгүй иргэдийн амьдр�##�д харагдахгүй лдээ

Холбоотой мэдээ

Back to top button