Нийгмийн

Вакцины урвал ноцтой хэмжээнд хүрээгүй учир, вакцинжуулах хурдыг нэмэгдүүлнэ”

Шадар сайд С.Амарсайхан 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах дарааллыг танилцууллаа.

Тэрбээр: “Юуны өмнө халдварын тархалтыг хумих, эдийн засгаа сайжруулахын тулд вакцинжуулах ажиллагааг түргэвчилнэ. Та бүхэн санаж байвал өнгөрөгч хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар 15 гаруй мянган хүнийг дархлаажуулсан. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувьд шинж тэмдэг илэрсэн ч энэ нь ноцтой биш учир вакцинжуулах хурдыг нэмэгдүүлнэ. Төлөвлөгөө ёсоор нэн дариу халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг ирэх сардаа багтаагаад вакцинжуулах, хөдөө орон нутаг руу халдвар тараахгүй байхад анхааран ажиллаж байна. Ирэх 7-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-05 15:36

Овоо доо. Хэлсэндээ хүрэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-03-05 15:50

МАШ ЗӨВ ШҮҮ АМАРСАЙХАН САЙДАА. ТАНД ИТГЭЖ БАЙНА. ОДООГООР ОЛОН НИЙТЭЭР ЦУГЛАРАХ АРГА ХЭМЖЭЭГ ХОРИОЧ ЭЭ. МАРТЫН 8-НЫ ЮҮБИ ПАЛАСЫН ТОГЛОЛТ Ч ГЭХ МЭТИЙГ ТАС ХОРЬ. АНГАЙСАН ХЭДЭН ЮМНУУД ОРИЛОХЫГ ХАРХААСАА ИЛҮҮТЭЙ НИЙТЭД ВИРУС МАССААР ТАРХАХААС СЭРГИЙЛМЭЭР БАЙНА ШҮҮДЭЭ

Иргэн
Иргэн
2021-03-05 16:50

УБ -ын иргэдийг 4 сард вакцинжуулж амжих юм бол орон нутагт 5 сард дуусгачих биздээ. Баярл�##�аа

зочин
зочин
2021-03-05 18:31

Бэлтгэл хангасан гэсэн худлаа одоо 10 хоногийн дараа эрчимжүүлнэ гэнэ ээ. Өвчин биднийг хүлээхгүй өдөрт 77 хүрлээ Туршилт дууссан бол маргаашнаас эхэлээ ч. Ийм л толгойнууд байна даа.

Зочин
Зочин
2021-03-06 14:36

Hun uhej baij notstoi boloh uu? Sajilttai bolvol notstoi bishuu, hort havdar tusval notstoi bishuu? Er ni tegeed hor urshig ni yag odoo bish 2, 3 jiliin daraa garval yahuu? Heden jiliin daraad humuus olnoor uvchilj uheh vii dee

Холбоотой мэдээ

Back to top button