Нийгмийн

Шалгалтаар Улаанбаатарт зөрчилтэй 116 барилга байгаа нь тогтоогдсон

Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. 

Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.

Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм. 

2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн шалгалтаар суурьшлын бүсэд зөрчилтэй 116 барилга байгаа нь тогтоогдсон. Эдгээрээс таван барилгад шүүхийн маргаан үргэлжилж байна. Мөн 33 барилга тусгай хамгаалалттай газар байрладаг. 15 барилгад улсын комисс ажиллаж бол, үлдсэн 63 барилгад мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргахаар хяналт, шалгалт хийж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нисдэггүй нисэгч
Нисдэггүй нисэгч
2021-03-05 19:59

Ee ulsiin komissin gishuud chin bugdeeree avilgchid shuu dee...chiglel chigleleeree avilgaa avaad bugd jiiptei bairtai, bankindaa mungutei bolson novshnuud daa... hynaaad shalfaad uzeerei

Холбоотой мэдээ

Back to top button