УЛС ТӨР

Н.Алтанхуяг, П.Галиндэв нар АН-ын дарга болохоор санаархсан ч “ад үзэгдэв”

Ардчилсан намын даргын сунгаанд оролцох бүртгэл өнөөдөр /2021.03.05/ болж дууслаа. Сунгаанд 18 хүн бүртгүүлсэн. Гэхдээ 16-г нь бүртгэж, хоёрыг нь бүртгэхээс татгалзав. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон П.Галиндэв нарыг бүртгэхээс татгалзсан юм.

АН-ын эсрэг ярьж, эсрэг үйл ажиллагаа явуулсаар, сонгуульд бие даан нэр дэвшсэн тэд ийнхүү "ад үзэгдэв”.

Ингээд хүсэлтээ өгсөн хүмүүсийг тодруулбал, 

  1. Цэдэвдамба Оюунгэрэл -Эдийн засагч, ОУ-ын бодлого судлаач 
  2. Даваахүү Пүрэвдаваа - Эдийн засагч 
  3. Бархүү Отгонбат - Төрийн удирдлага, бизнесийн удирдлага 
  4. Одонгийн Цогтгэрэл - УИХ-ын гишүүн 
  5. Оюунсайханы Алтангэрэл - Эрх зүйч 
  6. Бүмүү Амарсайхан - Багш, Арга зүйч
  7. Соёлсүрэнгийн Билэгсайхан - Барилгын инженер 
  8. Отгондаваа Амартүвшин - Бизнесийн удирдлага
  9. Сүхбаатарын Эрдэнэболд - эрх зүйч 
  10. Ш.Жандос - Эрх зүйч, ҮБХ 
  11. Ж.Батсуурь- УИХ-ын гишүүн
  12. П.Галиндэв - /Бүртгэхээс татгалзав/
  13. Б.Тулгат - НИХ-ын төлөөлөгч, ҮБХ 
  14. М.Чимэддорж -ҮБХ
  15. П.Мөнхтулга -ҮБХ
  16. Н.Алтанхуяг -УИХ-ын гишүүн /бүртгэхээс татгалзав/ 
  17. Н.Лхагвадорж - Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч 
  18. Т.Энхсайхан -ҮБХ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-06 08:31

АН сөнөх цондон нь иржээ

Zochin
Zochin
2021-03-06 10:06

Altankhuyag ene batsaanaasaa salahgui bol ooriin ner hunded muugaar noloolood bna,ter zergiin uymiig oilgochihoor hun gej oilgodog

МБ
МБ
2021-03-06 21:09

Алтанхуяг аа бөөлжисөө долоодоггүй юм ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button