Нийгмийн

Х.Баттулга: АН дотоод талцлаа эцэслэж, улсынхаа төлөө нэгдэх цаг иржээ

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна.

Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл
Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.

1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.

Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүн
амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.

Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.

Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.

Эрхэм журмын нөхөд өө,

АРДЧИЛЛЫН АНХДАГЧ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ “НЭГДҮГЭЭРТ, УЛС ҮНДЭСНИЙ
ЭРХ АШИГ, ХОЁРДУГААРТ, НАМЫН ЭРХ АШИГ, ГУРАВДУГААРТ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭНЧЛЭН СЭТГЭЖ, НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ӨРГӨН УТГААР НЬ ХАРЖ ОРОЛЦОХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.

Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.

Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.

Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!

2000 ОНД АРДЧИЛЛЫН ДУУЧ С.ЦОГТСАЙХАН БИДЭНД ЗАХИХДАА, “ЛИДЕРҮҮДИЙН
АЛДААНААС АРДЧИЛСАН ХҮЧНҮҮДИЙН НЭР ТӨР ЦЭВЭР ГАРААГҮЙ. БУРУУГҮЙ МӨРТЛӨӨ АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧ БИДНИЙ НЭР ХҮНД Ч МӨН АДИЛХАН Л БУРУУТСАН. ХЭН НЬ Ч УСНААС ХУУРАЙ ГАРААГҮЙ… ХЭРЭВ БИД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАН ГҮНЗГИЙРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Dorjsuren
Dorjsuren
2021-03-07 14:28

shaaa shaa Jenco sduk AN-iig iim bolgochood

зочин
зочин
2021-03-07 15:37

Женкогийн явуулсан хорлолын үр дагавар

Зочин
Зочин
2021-03-07 15:42

АН АРДЧИЛЛЫН ЦАЙЗ ГЭДЭГ НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН. ХАРИН ҮҮНИЙГЭЭ УХААРЧ ТЭМЦЭХГҮЙ БОЛ ТҮМЭН ОЛОН МААНЬ УРТ УДААНААР ДАРАНГУЙЛЛЫН ДОР ТОЛГОЙ БӨХИЙЖ МӨХНӨ БИЗЭЭ. БАХ ЭРДЭНЭ ЧИ �######�ААД БУГ БОЛОХОО БОЛИОЧ ДЭЭ. ЧИНИЙ ЭРХ АШГААС ИЛҮҮ МОНГОЛ ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ БОДОХ ТАРХИ ЧАМД АЛГА УУ?

Амай
Амай
2021-03-07 15:57

Итгэл биширлээр бус ашиг хонжоогоор нийлсэн хүмүүс эвтэй байсныг хүмүүн төрөлхтний түүхээс олохгүй.
Демократия (Демо-боол эзэмшигч ноён, кратия-засагл�##�)-г Ардчил�##� (ард түмний засагл�##�) гэж буруу орчуулсан төөрөгдлөөсөө гарсан цагт Ардчил�##� жинхэнэ утгаараа оршино.
Шарын шашны Вант засагл�##�ыг х�##�сан 1924 оноос Монгол ардчилсан засагтай болсон. Ардчилсан соци�##�ист(нийгэмч) тогтолцоогоо 1990 оноос ардчилсан капит�##�ист(хөрөнгөтөн)-аар сольсон.
2000 жилийн тэртээ Эртний Грекэд Демо нар Вант (манайхаар Хаант) засагл�##�ыг х�##�ах гэж зохиосон онол шүү дээ. Боолын нийгмийн тэр үед хаанаасаа ардын засагл�##� байх вээ дээ.
Харин 17-р зууны үеийн Европд аж үйлдвэрийн хөгжлийг даган бий болсон, удам угсаа, удам судар, улс нийгэмдээ хийж бүтээсэн гавъяа, цол хэргэмгүй, ард олноо мөлжиж хөрөнгөжсөн (капит�##�ист) гэдэг бүлэг, Вант болон ноёны(феод�##�) засагл�##�ыг унагаж, төрийн тамга атгахын тулд зохиосон з�##�ь.
Демократия-гийн гол онол нь ард түмэн төр засгаа сонгоно, хүн бүр нэр дэвшиж болно гэж тунхагладаг ч мөнгөтэй хүн, эсвэл цүнх баригч нь Төрийн тамга атгадаг үндсэн хууль, сонгуулийн тогтолцоотой шударга бус нийгэм болохыг Демократия-гийн түүх, АНУ болон манай улсын сүүлийн 30 жилийн түүхээс харж болно.
Газраа зардаггүй, улсаа худ�##�ддаггүй, хээл хахууль авдаггүй, цүнх барьдаггүй, өөрийн ТВ, сонингүй, өндөр боловсрол, мэдлэг чадвартай шударга иргэнд сонгуульд оролцох 200 сая төгрөг хаанаасаа байх вээ дээ.
МАН, АН �##�ь �##�инд нь ардын засагл�##�ын шинж байхгүй.
Мафийн зохион байгуулттай бүлэгүүд...
Fb: Амай "Явсан хүнээс үг сонс" уулз�##�т

Зочин
Зочин
2021-03-07 16:48

АН ЗАСАГЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГЭЭ 30 ЖИЛ АРД ТҮМЭНДЭЭ ХАРУУЛЖ ЧАДСАН. ХАРИН НЬ МАН ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЖ АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛААС ГАРГАЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. АН ЗАСАГ БАРИЖ БАЙХДАА ЭДИЙН ЗАСГАА ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ЭРДЭНЭТ 49% ДУБАЙН ГЭРЭЭ МЭТ БАЙГУУЛЖ АН -Н ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС. БАЯЖСАН МӨН ШОРОНД ОРСОН У. ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДАЖ ЭЛГЭЭР ХЭВТСЭН ЭДИЙН ЗАСГАА НӨГӨӨ МУУ ХЭЛЭЭД БАЙДАГ Ч. ХҮРЭЛБААТАР САНГИЙН САЙДААР ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙХДАА У. ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМ САЙН АЖИЛЛАЖ ЭДИЙН ЗАСГАА БОСГОЖ ЧАДСАН ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД АЗААР МАН ЗАСАГ БАРИЖ ТААРСАН НЬ МОНГОЛЫН МИНЬ ЗАЯА БУЯН ШҮҮ. МАН ЗАСАГ БАРИХААР УУЛ УУРХАЙН БАЯЛАГИЙН ҮНЭ ӨСДӨГ АН ЗАСАГ БАРИХААР ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ НАВС УНАДАГ ЦААНААСАА Л НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙНА ДАА. ЦААШИД ЗАСАГЛАЖ ЧАДДАГААРАА МАН ЗАСАГАА БАРИЖ БАЙГ. ХАРИН МАН МАХН НЭГДЭЖ ЧАДВАЛ БҮР ХҮЧИРХЭГ НАМ БОЛЖ ЧАДНА

Зосин
Зосин
2021-03-07 16:56

Гучин жилийн өмнө тавиж байсан зорилт зорилгоо биелүүлж чадаагүй байж дөрвөн жил засаглаж яаж чадах билээ. АН бид засаглаж чадахгүй юм билээ гээд буугаад өгчих МАН харин ч засаглаж чадаж байгаа засаглаж байгаа нам зөвд зөөлөн бурууд хатуу байх нь зөвөө.

Зочин
Зочин
2021-03-07 17:19

Их хор хутгасан хүн хорондоо хордож дээ

Zo
Zo
2021-03-07 19:05

ANiig tseverlej avligachdaa z##luulahgvi bol bvtehgvi

зочин
зочин
2021-03-08 19:09

МУ -ын Ерөнхийлөгч маань насаасаа одоо хүртэл түдгэлзээгүйяваа юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button