УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ чадварыг ашиглаж чадахгүй байна

Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яам, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр тэрбээр “Тэгш бус байдлыг бууруулахын төлөө эмэгтэйчүүдийн улс төр дэх төлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ дэлхийн улс төрд дараах байдлаар илэрч байна гэж илтгэлдээ дурдлаа.

  1. Дэлхийн улс төрийн практикаас үзэхэд эмэгтэйчүүд улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нам, үзэл баримтлал, шашин шүтлэг зэрэг ялгааг давж ажиллах магадлал өндөр байдаг.
  2. Эмэгтэйчүүдийн манлайлал нь энх тайван, тогтвортой байдлыг дэмждэг.

Эмэгтэйчүүдийн төлөөлөл сайтай парламентууд иргэний дайны эрсдлийг бууруулж, аллага, улс төрийн хоригдол, эрүүдэн шүүлт зэрэг хүний ​​эрхийн зөрчлийг бууруулдаг. Үүний тод жишээ бол парламентын гишүүдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг зэвсэгт мөргөлдөөний дараах Руанда улсад хууль тогтоогчид орон нутгийн түвшинд эвлэрүүлэх хүчин чармайлтыг ихэд дэмжиж амжилт гаргаж байна.

3. Эмэгтэй хууль тогтоогчид тэгш бус байдлыг багасгах, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж чаддаг гэдэгтэй судлаачид санал нэгддэг. Эмэгтэй хууль тогтоогчдын эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр боловсрол, эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалтын эерэг үр дүн өсдөг нь Скандинавын орнуудын жишээнээс харагддаг.

4. Эмэгтэй хууль тогтоогчдын эзлэх хувь өндөр парламент хүний эрх, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг хуулиудыг багтаасан жендэрийн тэгш байдлыг хангах хууль тогтоомжийг баталж хэрэгжүүлдэг.

5. Бүх салбарт чадварлаг эмэгтэйчүүдийн оролцоо, ажил эрхлэх боломжийг дэмжиж байж улс орны хөгжилд эерэг үр дүн гардаг. Гэтэл соёл уламжлал, улс төрийн институт, эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлага зэрэг саад бэрхшээлээс шалтгаалан авьяаслаг эмэгтэйчүүдийнхээ нөөц боломжийг бүрэн ашиглаж чадахгүй бол  “авьяас чадварын цоорхой” үүсдэг.

6. Эмэгтэйчүүд, ялангуяа ядуу эмэгтэйчүүд холбогдсон авлигын тохиолдол ховор байдаг. (Transparency International, 2008) Эрх мэдэлд хүрэх зам дагуух авлига нь аль хэдийнээ засгийн эрхэнд байсан хүмүүсийн ноёрхлыг бэхжүүлдэг бөгөөд ихэнх тохиолдолд эрх мэдэл бүхий хүмүүс нь эрчүүд байх тохиолдолд авилга газар авсан байдаг. (E.Wängnerud, 2008)

7. Удирдах албан тушаалд очиж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдний эсрэг дайсагнал, хүчирхийлэл улам бүр нэмэгдэх хандлагатай байдаг нь хөгжиж буй орнуудын жишээнээс харагддаг.  Эмэгтэйчүүдэд чиглэсэн улс төрийн зорилготой дайралт дэлхий даяар нэмэгдэж байгаа нь Монголын улс төрд ч тод илэрдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-08 23:23

Руандаг хөгжингүй гэж мэдэхгүй юм скандиновын орнууд боломжын хөгжилтэйч төрөлт эрчимтэй буурч байгаа эрчүүд нь дарамт шах�##�таас �######�схийж 3дагч хүйстэн болох нь дэлхийн хаач байхгүй өндөр хүн ам зүйн бодлого �##�дагдчихсан эрчүүдын тоо бага (ижил хүйстэнүүд олон) ирээдүйд гаднаас эрчүүд урьж хүн амын тоогоо тогтворжуулахаас өөр зам багатай

Ха ха ха
Ха ха ха
2021-03-09 00:55

Ккк. Тэгээд эрчүүд нь эмэгтэйчүүдээ дээрэлхэж байж үр тогтдог хэрэг үү. Ёстой Ха ха ха ха. Эмэгтэйчүүд эрчүүдтэй эн зэрэгцээд улс орноо удирдаад өөдөө гарах юм бол эрчүүд нь айгаад үр боловсрохоо болиод сөнөнө гэнээ. Ёстой хуцваа.

Холбоотой мэдээ

Back to top button