Нийгмийн

Хан-Уул дүүрэгт автомашин шатжээ

Өчигдөр /2021.03.09/ орой 22.32 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны “Задгай”-д иргэн Б-гийн “Сонота-6” загварын суудлын автомашин шатжээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид долоон км зам туулан, шатаж байсан машиныг унтраажээ.

Мөн өнөөдөр /2021.03.09/ үүрийн 05.00 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нэгдүгээр гудамжинд иргэн С-ийн “Пажеро” загварын автомашин шатжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 400 метр зам туулан 9 минут ажиллаж унтраасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button