Нийгмийн

Завханд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ХОЁР хүнээс халдвар илэрчээ

Улаанбаатар хотоос Шилүүстэй сумд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сумд нь эмчилж байна.

Тэгвэл тусгаарлалтад байсан эрсдэл өндөртэй нэгдүгээр хавьтлын хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.

Ингэснээр Завхан аймагт дөрвөн иргэн коронавирусийн халдвар аваад байна.

Халдвар авсан ходоодны хорт хавдартай иргэний биеийн байдал маш хүнд байна.

Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button