Нийгмийн

Сүүлийн нэг жил татаж унасан хүнд вакцин хийхгүй

Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг эхлүүлсэн. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 48265 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Өчигдөр худалдаа, үйлчилгээний салбарын ажилчид вакцин тариулсан. Харин өнөөдөр Боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг төлөвлөгөөний дагуу дархлаажуулна.

Гэвч дараах шинж тэмдэг бүхий хүмүүс дархлаажуулалтад хамрагдах боломжгүй юм байна. Үүнд,

  • Вакцин дахь зарим найрлагаас харшил өгч байсан
  • Эм, антибиотикт харшилтай бол үзлэгийн эмч шийдвэрлэнэ
  • Ямар нэгэн вакцин хийлгээд харшлын хүнд хэлбэрийн урвалд орж байсан
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
  • Жирэмсэн хүнд хийхгүй
  • Дархлал дутмагшилтай
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
  • Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Вакцины найрлагаа энгийн хүнд ойлгохоор тайлбар гаргах хэрэгтэй байна. Хүмүүс ойлголтгүй байгаа шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button