НИЙГЭМ

Дональд Трамп хувийн цахим платформтой болно

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийн жиргээ, мэдээллийг цахимд түгээх боломжтой платформ хийхээр төлөвлөж байгааг BBC агентлаг мэдээлжээ. Учир нь түүнийг Капитол Хиллд болсон үймээнийг өдөөн, ард иргэдийг турхирсан хэмээж цахим платформ руу нэвтрэх, үзэл бодлоо эрхийг нь хязгаарлаад буй. Иймд тэрбээр ямар нэг хаалт, дарамтгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх, түгээх хувийн платформыг хийхээр төлөвлөсөн аж.

Тэрбээр энэ тухайгаа "Санаачилсан платформ хүмүүст хүрч, цахим сүлжээг өөрчлөх болно. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно” гэжээ.

Эх сурвалж: BBC

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button