НИЙГЭМ

Улаанбаатарт 1.2 сая гаруй ширхэг мод, сөөг 424 га талбайд ургаж байна

Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 2.4м.кв байсан бол 2020 онд 5.7м.кв болон хоёр дахин нэмэгджээ.

Тэгвэл 2021-2024 онд энэ хэмээг 8.8 м.кв болгон нэмэгдүүлэх аж. Ногоон байгууламжийн нэмэгдүүлэх, ногоон массыг богино хугацаанд нэмэгдүүлэх, орчны бохирдолтыг бууруулах хүрээнд 2016-2020 онд нарс 10,037 ширхэг, гацуур 3,516 ширхэг, шинэс 500 ширхэг нийт 14,053 ширхэг шилмүүст мод тарьсан бөгөөд ургалт 98 хувьтай байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийн мод сөөгний төрөл зүйлийг нэмэгдүүлж, гацуур модны суулгацыг жил бүр тодорхой байршлуудад тарьж ургуулж байна. Тухайлбал 2019 онд агро технологийн дагуу нийт 2,788 ширхэг бортоготой гацуурыг тарьжээ. Эдгээрийн ургалт 90 хувьтай байна.

Нийслэлийн ногоон байгууламжид нийтдээ 17 овог, 37 төрөлд хамаарах 75 зүйлийн 1,204,737  ширхэг мод, сөөг 424 га талбайд  ургаж байна.

1 га талбайн  ногоон байгууламж нь агаарын хэт халалтыг өдөрт 3 тонн хүлэмжийн хийг шингээдэг аж. Хотын ногоон байгууламж 424га болж нэмэгдсэн нь өдөрт 1,272 тонн хүлэмжийн хийг шингээж агаарыг цэвэршүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ойгоос овоо их мод ухаж суулгажээ улаанбаатар хот ойн аж ахуйтай болохгүй бол бусад аймаг сумдад модтой уул үлдэхгүй дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button