НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Дуут дохио байшинд байгаа хүмүүст сайн сонсогдохгүй

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгах ажлыг өнөөдөр 16:00 цагаас зохион байгуулсан. Гэвч Нийслэлчүүд "Дуут дохиог сонссонгүй”, "Мэдэхгүй байгаад амиа алдахаар байна” гэхчлэн сэтгэгдлүүдийг цахимд бичицгээв.

Бид эл асуудлаар Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн орлогч бөгөөд бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Г.Мөнхзулаас тодрууллаа.

"Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумдуудын DRN-1, DRN-2, DRN-3 станцууд, Төв аймийн Баянцагаан сумын DRN-4 станц дээр буюу газар хөдлөлтийг мэдрэх нийт 4 станц дээр зохиомол газар хөдлөлтийг үүсгэх “Shaking table” төхөөрөмжийг суурилуулж, “Улаан” түвшний /7 баллын/ чичирхийлэл үүсгэснээр газар хөдлөлтийн амжиж анхааруулах систем автоматаар ажиллан нийслэлийн дуут дохиоллын 65 цамхаг дуугарч иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэдэг. Сэрэмжлүүлэг мэдээллийг дуут дохиоллын цамхгаас гадна 10 дэлгэц, 19 телевиз, 6 ФМ, 4 кабелийн телевиз, үүрэн телефоны 4 оператор, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 7 лед дэлгэц, Е-mongolia аппликейшнээр тус тус нэгэн зэрэг иргэдэд мэдээлж ажилласан. Цамхагуудын хувьд Багануур 3, Багахангай 2, БГД 7, БЗД 13, Налайх 4, СХД 13, СХД 7, ХУД 11, ЧД 5 зэрэг байршлуудад дуут дохио дуугарсан. Цамхгийн дохиоллын хувьд 2013 онд суурилуулсан учир Нийслэлийн өнцөг булан бүрд дуу сайн очихгүй байх магадлалтай. Учир нь тус оноос хойш нийслэлд олон барилга байгууламж нэмэгдсэн. Байшингаас шалтгаалж дотор байгаа иргэдэд дуут дохио сайн сонсогдохгүй байх магадлалтай. Цаашид нэмж 40 байршилд дуут дохио байршуулахаар ажиллаж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-25 21:43

Сонсоогүй

ррр
ррр
2021-03-26 09:25

13-р хороололд 16 цагт цонхоо онгойлгоод сонсох гээд зогсоод байсан сонсогдоогүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button