Нийгмийн

Ж.Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнээр Дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг томилох асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан.

Харин өнөөдөр өглөө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт УИХ-ын даргад тавьсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар завсарлагыг өнөөдрийн 12.00 цаг хүртэл болгож сунгасан юм.

Харин үдээс хойших чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, санал хураалтад 66 гишүүн оролцож 52 гишүүн оролцож 78, хувийн саналаар дэмжигдлээ.

Ингэснээр Ж.Эрдэнэбулган ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогийн оронд томилогдож байна. Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд хязгаар 65 нас гэж заасан. Ш.Цогтоо гишүүн 67, Д.Солонго гишүүн 63 настай. Иймд Үндсэн хуулийн цэцийн Ш.Цогтоо гишүүний оронд Ж.Эрдэнэбулганг томиллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-26 12:50

Цогтоо гэж нөхөр үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг л болж байна даа.

Зочин
Зочин
2021-03-26 13:53

ҮХЦ-д бусдын гар хөл болсон,ой санамж нь сарнисан холион бантангийн хөгшин нэг юм суудлаасаа ховхорлоо.Ёр нь манай төрийн өндөрлөгт шахааны тавиурууд маш их шург�##�сан.Хэзээ нэг с�##�ах юм бол.Төрийн нэр хүндийг шавар,шавхайтай хутгаж дууслаа.УИХ гишүүд энд тэнд нөхөр,эхнэр,хүүхэд, танилуудаа �##�бан туша�##�д шахаж оруулахаа болиоч ээ!

Холбоотой мэдээ

Back to top button