
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон байж болзошгүй түүх, соёл, археологийн нэн эртний Хүннүгийн үед хамаарах “Шилэн гүц”, “хаш тээг” зэрэг нэн эртний олдворыг хууль бусаар худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдүүдийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр илрүүлж, уг хэрэгт Монгол Улсын иргэн А, Х, Д, А нарыг холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйл /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах /-ийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжүүлж эхэлсэн байна.
Эрүүгийн хуулийн 25.5.1 дэх хэсэгт “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 25.5.2 дох хэсэгт “Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна.
Дээрхтэй адил шилэн эдлэл нь Евроазийн археологийн түүхэнд нийт 6 олдсон байх бөгөөд хамгийн сүүлд олдсон шилэн эдлэл нь Монголбанкны эрдэнэсийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаазанд өгөө. Хятадууд худалдаж аваад нэг газарт булчихаад 50жилийн дараа олсон дүр үзүүлээд түүхийг гуйвуулна шүү дээ. Улс төрийн урвалт гээд хүнд гэмт хэрэг мөн.
наад нөхөд чинь ийм эртний бас тэгээд хосгүй зүйл олоод арилжих гэж байгааг бодоход мэргэшсэн олон хань хамсаатан байгаа даа. тэгээд дан жараахай нь баригдаад цаад нөхөд нь завшиж байна. Хил нээлттэй байсан бол ужээ гараад талийсан
Монголд хэрэггүй. Хүний нохой идэхээс өөрийн нохой ид. Дараагийн удаа өндөр түвшинд зарагдана.
АРД НЬ УИХ-ЫН ГИШҮҮН ХЭН НЭГ НЬ БАЙГААДАА, ХЭЛҮҮЛ
Мөнгөнөөс эцэг эх үр хүүхдээ ч зарахад бэлэн хүн их болжээ, хуульд заасан ялыг тултал нь өг, өршөөл байх ёсгүй, танил тал өмгөөлөл энэ тэр гээд торгосон болоод л толгойг нь иоээд байхаар эх орноо ч худалдах хүн ихсээд байна
Цааз авмаар байгаа юмдаа монголын түүх соёл хятад руу урсаад дууслаа
Хэдэн сая долларын үнэ хүрэх эд л дээ
Хэдэн сая долларын үнэ хүрэх эд л дээ.
Хятад гүц бол.
Битгий ийм ӨЛӨН байл даа юм бүхнийг мөнгөөр хэмжиж. Ийм зүйлийг түүх соёл археологийн дурсгал талаасаа хараасай та бүхэн маань. Эд мөнгөөр хэмжигддэггүй ЭД ӨЛӨГ шүү.
Niited il bolgo nuur tsarai nutag usiin zaral