НИЙГЭМ
Цэргийн алба хаагч сум алдаж, өөрийгөө гэмтээжээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож бэртээсний улмаас эмнэлэгт эмчлэгдэж байхдаа амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд дахин нэг цэргийн алба хаагч сум алдсаны улмаас бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: "Баянзүрх дүүрэг, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х сургалтын буудлага хийх үедээ сум алдаж, хөлийн өсгийгөө бэртээсэн” болохыг хэлэв. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уншихад ойлгомжгүй болжээ. Өмнө нь энэ талаар өөр сувагаар мэдээ аваагүй байсан бол Г, Б хоёрын аль нь амиа алдсаныг мэдэхгүй өнгөрөхөөр байна.