Төрийн бэлгэ тэмдэг, түүхт хүмүүсийн нэр устай согтууруулах ундааны загварыг хориглоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийж, байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архи үйлдвэрлэлтэй холбоотой хууль дээр хэд, хэдэн зүйлийн анхаарч ярих ёстой. Өнөөдрийн гэр бүлийн хүчирхийлэл архидалттай холбоотой. Тиймээс энэ асуудал энэ хуулинд хатуу тусах ёстой. Архи үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг хорьж байгаа юм биш. Гэхдээ өвөг, дээдсийн нэрээр архины нэрийг өгмөөргүй байна. Жишээ нь, Чингисийн нэртэй архи хийж хогийн саванд хаяж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Жишээ нь, төрийн далбаа, соёмбын нэртэй, зурагтай архи үйлдвэрлэж байгааг таслан зогсоох ёстой. Хуулийн төсөлд үүнийг оруулах ёстой.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
- Төрийн бэлгэ тэмдэг, түүхт хүмүүсийн нэр устай согтууруулах ундааны загварыг аль болох батлуулахгүй байхад энэ хуулийн зорилго оршиж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Архинаас гаргах эмчилгээтэй холбоотой зардлын асуудал туссан уу. Худалдаа, үйлчилгээний цэгийн тоог бууруулах талаар туссан уу. Цэгийн тоог хэн тогтоох вэ. Хэнд өгөхийг сумын Засаг дарга мэднэ, хэдийг өгөхийг аймгийн Засаг даргад өгөх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жил байсныг таван жил болгож уртасгах хэрэгтэй юу. Мөн архины савлагаа, градусыг багасгах хэрэгтэй байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Албадан эмчилгээний төв 200 хүрэхгүй ортой. Сая 250 ортой болгож өргөтгөсөн. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 100 ортой эмчилгээний төв нээсэн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай 9600 хүн байна гэсэн үг. Архидан согтууруулах болон донтох өвчтэй тэмцэх Засгийн газрын сан байгуулъя. Архины градусаас хамаарч татварын шатлал тогтооё. Урьд нь согтууруулах ундаа олгох, зөвшөөрөл олгогч тогтоолгүй байсан. Одоо урьдчилж цэгийг тогтооно. Жижгээр савладаг савлагааг хориглож байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнтийн Дад�##� Биндэр зэрэг сумдуудад Чингисийн зурагтай архи заруулдагүй юм билээ Шилийг нь хогийн саванд хаядаг учраас зурганд нь хүндэтгэлтэй хандаж тийм арга хэмжээ авдаг гэсэн.